“Яс-булчингийн хэт авиан оношилгоо, эмчилгээ” сэдэвт олон улсын сургалт болж өнгөрлөө

“Яс-булчингийн хэт авиан оношилгоо, эмчилгээ” сэдэвт олон улсын сургалт болж өнгөрлөө

Үүсгэсэн огноо: 2017-11-10

 

          Анагаах Ухааны Сургуулийн А.Балжинням ахлагчтайсэргээн засах профессорын баг, БНСУ-ын Сэргээн засах академийн хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний хүрээнд 2017.11.2-4-ний хооронд "Яс булчингийн хэт авиан оношилгоо, тарилга эмчилгээ" сэдэвт 3 өдрийн эрчимжүүлсэнсургалтыг тус академийн ерөнхийлөгч профессор Kang Hee Cho болон БНСУ-ынпрофессор багш нар амжилттай зохион байгууллаа.

         Сургалтанд оролцсон 18 эмчид олон улсын сургалтын албан ёсны сертификатыг гардуулав. Орчин үеийн сэргээн засах анагаах ухаанд яс булчингийн хэт авиан оношилгоо, тарилга эмчилгээг өргөнөөр хэрэглэх болсон өнөө үед тус сургалтыг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн АШУҮИС-н зочин профессор Yi Yoong Kyong болон сургуулийн удирдлага, хамт олонд сэргээн засах профессорын багийн нэрийн өмнөөс талархал илэрхийлье.

Бусад мэдээ, мэдээлэл