Санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичигт гарын үсэг зурлаа.

Үүсгэсэн огноо: 2017-11-10

 

         "Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод нийцсэн Үндэсний хөгжлийн цогц бодлого", "Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого, "Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль болон Мон-Аналитик ХХК-ийн хооронд төр. хувийн хэвшлийн түншлэлийг бий болгон, нийгэмд үйлчлэх, боловсрол, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, сургалт, эмнэлзүйн уялдааг сайжруулах зорилгоор энэхүү санамж бичгийг байгуулж байна.

         Санамж бичигт гарын үсэг зурсана төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд оролцогч талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах, мөн Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль болон Мон Аналитик ХХК нь Нийслэлийн ногоон бүс, Сүхбаатар дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэр, "Шаргаморьт"-ын амны дээд эцэст байх Мон Аналитик ХХК-ийн Дружба хүүхдийн зуслангийн цогцолбор, барилгуудад түшиглэн "Ази, номхон далайн орнуудын, дорно дахины уламжлалт анагаах ухааны эмнэлэг, сургалт, судалгааны нэгдсэн төв"-ийг хамтарсан хөрөнгө оруулалтаар байгуулах.

         Монгол анагаах ухааныг дэлхийн брэнд болгон хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, олон улсын эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, олон улсын уламжлалт эмнэлгийн туршлагыг судлах, төр, засгийн дэмжлэг, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт татах, харилцан туршлага судлах, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх, хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, олон улсын түвшинд монгол анагаах ухааныг сурталчлан таниулах зорилготой болно

 

Бусад мэдээ, мэдээлэл