НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

Үүсгэсэн огноо: 2017-11-10

         

          2017 - 2018 оны хичээлийн жилд Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Эпидемиологи биостатисикийн тэнхэмд Эпидемиологийн багш сонгон шалгаруулж авна. Үүнд:

Сонгон шалгуулагчдад тавигдах ерөнхий шалгуур

         -       Мэргэжил: АУ болон НЭМ-ийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн

-       Боловсрол: НЭМ болон АУ-ны магистр болон түүнээс дээш зэрэгтэй / гадаад оронд хамгаалсан

        бол давуу тал болно/

-       Мэргэшил: Эпидемиологийн чиглэлээр нарийн  мэргэшсэн

-       Ажлын туршлага: чиглэлээрээ 3-аас дээш жил ажилласан

-       Англи хэлний зохих мэдлэгтэй, компьютерийн хэрэглээний программыг бүрэн эзэмшсэн байх

-       Багшлах, эрдэм шинжилгээ судалгааны ажил хийх сонирхолтой байх

-       Багаар ажиллах чадвартай, тогтвор суурьшилтай ажиллах

Бүрдүүлэх материал

-        Төрийн албан хаагчийн анкет 1 хувь

-        4х6 хэмжээтэй зураг 3 хувь

-        Боловсролын /Бакалаврын, магистрын, докторын/ дипломуудын нотариатаар 
          батлуулсан хуулбар, хавсралтын хамт

-        Гадаад хэлний мэдлэгийн батламж

-        Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт

-        Ажил байдлын тодорхойлолт /өмнө нь ажиллаж байсан албан газрын/

-        Иргэний үнэмлэх, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрийн хуулбар

-        Эрүүл мэндийн байдлыг илтгэх үзлэг, шинжилгээ, эмчийн тодорхойлолт /Эрхэс зөвлөх поликлиникт урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдсан байх/

      

 Хугацаа

         Сонгон шалгаруулалтанд орохыг хүсэгчид бүрдүүлсэн материалаа 2017 оны 11 сарын 17-ны өдрийн 17,00 цаг хүртэл АШУҮИС-ийн Багшийн хөгжлийн төвд (Б корпусын 326 тоот, утас 318415) ирүүлнэ үү.

 

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль

Сургалтын Бодлого Зохицуулалтын Газар

Багшийн хөгжлийн төв

Бусад мэдээ, мэдээлэл