Япон улсын Сайтама Мужийн Их Сургууль, Эрүүл мэндийн байгууллагуудад туршлага судлах сургалт амжилттай болж өндөрлөлөө

Япон улсын Сайтама Мужийн Их Сургууль, Эрүүл мэндийн байгууллагуудад туршлага судлах сургалт амжилттай болж өндөрлөлөө

Үүсгэсэн огноо: 2017-11-14

 

 

          АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль хамтран ажилладаг Япон улсын “U-HOPE” байгууллагын захирал АБЭ ТАДАШИ-ийн урилгаар  Япон улсын Сайтама Мужийн эрүүл мэндийн байгууллага, АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль хамтран зохион байгуулсан багш оюутан солилцооны анхны туршлага судлах сургалт 2017.10.22-2017.11.01 хооронд Япон улсын Сайтама мужид амжилттай болж өндөрлөлөө.

          Япон улсын Сайтама мужийн Анагаахын Их Сургууль, Эрүүл мэндийн судалгааны төв, Хавдар судлалын төв эмнэлэг,  Хүүхдийн төв эмнэлэг, Настны асрамж хөгжлийн төв, Улаан загалмайн эмнэлэг зэрэг байгууллагуудад Сувилахуйн сургуулийн Насанд Хүрэгчдийн сувилахуйн тэнхимийн багш Л.Одгэрэл, Гадаад хэлний төвийн багш С.Туяа нар туршлага судлахын сацуу 2018-2019 оны хичээлийн жилд багш оюутнуудыг туршлага судлах сургалтын талаар саналаа солилцов.

Other news