ЯПОН УЛСЫН КАНСАЙ ЭРҮҮЛ МЭНД, СУВИЛАХУЙН СУРГУУЛЬД СУВИЛАХУЙН ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАСАН ТАЙЛАН

ЯПОН УЛСЫН КАНСАЙ ЭРҮҮЛ МЭНД, СУВИЛАХУЙН СУРГУУЛЬД СУВИЛАХУЙН ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАСАН ТАЙЛАН

Үүсгэсэн огноо: 2017-12-04

 

          АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль, Япон улсын Кансай Эрүүл мэнд, Сувилахуйн сургууль хоорондын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд нийт 4 удаа багш солилцож, 6 багш хамрагдан Кансай Эрүүл мэнд, сувилахуйн сургуулийн оюутнуудад лекц уншсан.

          Энэ удаагийн багш солилцооны хөтөлбөрт Суурь сувилахуйн тэнхимийн ахлах багш Г. Ганхуяг 2017 оны 10 дугаар сарын 2-ноос 7-ны хооронд хамрагдаж Кансай Эрүүл мэнд, Сувилахуйн сургуулийн I, II дамжааны оюутнуудад “Сувилахуйн боловсролын тогтолцоо”, “Эрүүл мэндийн үнэлгээ” сэдвээр лекц уншиж, Кансай Эрүүл мэнд,Сувилахуйн сургуулийн Суурь сувилахуйн тэнхимээс зохион байгуулсан Сувилахуйн ур чадварын хичээлийн Эрүүл мэндийн үнэлгээний дадлагын хичээлд оролцож, сургалтын эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсан.

          Тухайн үед Кансай Эрүүл мэнд, Сувилахуйн сургуулийн дэд профессор П. Буянжаргал (АШУҮИС-ийн НЭМ-ийн сувилахуйн тэнхимийн багш) орчуулагчаар ажиллав.

 

Бусад мэдээ, мэдээлэл