“БОЛОВСРОЛ СУДЛАЛЫН ТУЛГАМДСАН АСУУДЛУУД” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

“БОЛОВСРОЛ СУДЛАЛЫН ТУЛГАМДСАН АСУУДЛУУД” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

Үүсгэсэн огноо: 2017-12-04

 

          Дархан-Уул аймгийн Их, дээд болон мэргэжлийн сургуулийн багш нарын боловсролын талаарх эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлийг таниулах, түгээн дэлгэрүүлэх, харилцан туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилго бүхий “Боловсрол судлалын тулгамдсан асуудал” эрдэм шинжилгээний хурлыг аймгийн Засаг даргын тамгын газар, Их дээд мэргэжлийн сургуулиудын консорциум, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Дархан-Уул аймаг дахь Анагаах ухааны сургуулиас хамтран 2017.12.01-нд амжилттай зохион байгууллаа.

        Тус хуралд Дархан-Уул болон Орхон аймгийн их, дээд, мэргэжлийн 11 сургуулийн багш нарын 26 бүтээл ирснээс 10 илтгэл амжилттай хэлэлцэгдлээ. Мөн хурлын үеэр тус сургуулиас эрхлэн гаргах ДЭЭД БОЛОВСРОЛ-ЭРИН ҮЕ сэтгүүл анхны дугаараа уншигч олондоо өргөн барьлаа. Энэхүү сэтгүүлийн редакцийн зөвлөлд Дархан-Уул аймгийн дээд боловсролын байгууллагын салбар бүрээс 15 эрдэмтэн, профессор багш нар ажиллах юм.

       Мөн энэ өдөр ахмад багш Д.Долгорыг алдаршуулах, Д.Долгор багшийн нэрэмжит Микробиологийн лабораторийн нээлт, АШУҮИС-ийн Сургалтын бодлого зохицуулалтын газрын “Үнэлгээ, Сургалтын арга зүй” сургалтууд амжилттай боллоо.

 

Бусад мэдээ, мэдээлэл