“БИДНИЙ АЛХАМ” МОНГОЛЫН ЭМНЭЛЗҮЙН ЭМ ЗҮЙЧДИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ III АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

“БИДНИЙ АЛХАМ” МОНГОЛЫН ЭМНЭЛЗҮЙН ЭМ ЗҮЙЧДИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ III АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Үүсгэсэн огноо: 2017-12-04

 

          МЭЭХН-ээс эмнэлзүйн эм зүйн хөгжлийг түргэтгэх, эмнэлзүйн эм зүйчдийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, судалгаа шинжилгээний үндсэн дээр тулгамдаж буй асуудлаа шинжлэх ухаанчаар шийдвэрлэх зорилгоор “Монголын эмнэлзүйн эм зүйчдийн эрдэм шинжилгээний бага хурал III”-г 3 дахь удаагаа, АШУҮИС, Эм зүйн сургууль, УНТЭ-тэй хамтран 2017 оны 10 сарын 27-нд зохион байгууллаа.

         Тус хуралд Эрүүл Мэндийн Яамны Эм, эмнэлгийн хэрэгслийн хэлтсийн дарга М.Уранчимэг, АШУҮИС, ЭЗС-ийн багш, Эмнэлзүйн эмзүйчдийн хөгжил нийгэмлэгийн тэргүүн С.Пүрэвсүрэн нар болон Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн ерөнхий захирал Б.Бямбадорж, Эмнэлзүй эрхэлсэн захирал Д.Чулуунбаатар, Стратеги төлөвлөлт эрхэлсэн захирал Д.Далайжаргал, УНТЭ-ийн Эмзүйн албаны дарга С.Уянга нарын  төлөөлөгчид оролцож эрдэм шинжилгээ судалгааны бүтээлд илтгэл хэлэлцүүлэгчдэд амжилт хүслээ.

         Дээрх хурлын хүрээнд улсын хэмжээний бүх эмнэлгийн эм зүйч нар өөрсдийн судалгаа шинжилгээний ажлаа ирүүлснээс 10 илтгэлийг зохион байгуулагчдын зүгээс шалгаруулж хурлын үеэр хэлэлцүүлсэн. Эрдэм шинжилгээний хурлын шүүгчдээр УНТЭ-ийн Чанар дотоод хяналтын албаны дарга Т.Болормаа, АШУҮИС-ын Эмзүйн сургуулийн багш Б.Баясгалан, ХСҮТ-ийн Эмзүйн албаны дарга О.Уранчимэг нар ажиллаж доорх шилдэг илтгэлүүдийг шалгаруулсан. Үүнд:

1-р байр байранд УНТЭ ийн Эм зүйч Д.Номин /Сэдэв: Төлбөрийг нь төр хариуцах дархлаа дарангуйлах эмийн судалгаа

2- байр ХСҮТ ийн Эм зүйч Ж.Жавхлан /Сэдэв: Элэгний хорт хавдрын RFA, TACE ажилбарын дараах  эмийн эмчилгээ ба ор хоногийн судалгаа/

3- байр УХТЭ ийн Эм зүйч Б.Анхтуяа/Сэдэв: УХТЭ-ийн мэс засал судлалын тасагт 2017 онд хэвтэн эмчлүүлэгчдийн антибиотик хэрэглээг шалгуураар үнэлсэн дүн.

 

Бусад мэдээ, мэдээлэл