АЛХАМ УРАГШ 2017 ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ ЗОХИОГДЛОО

АЛХАМ УРАГШ 2017 ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ ЗОХИОГДЛОО

Үүсгэсэн огноо: 2017-12-04

 

          МУ-ын гавьяат багш, БУ-ны доктор, профессор Ичинхорлоогийн Пүрэвдоржийн нэрэмжит магистрант, докторант оюутнуудад зориулсан АЛХАМ УРАГШ хурал 4 дэх удаагаа 2017 оны 12 сарын 1–ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Хуралд 30 гаруй илтгэл хүрэлцэн ирснээс Э.Баасансүрэн нарын “Эндотель эсэд толл төст рецептор 7/интерферон гаммагийн дохио дамжилтыг уургийн болон генийн идэвхжилийн түвшинд тодорхойлох нь” сэдэвт илтгэл тэргүүн байр, Б.Наранчимэг нарын “ABI3100 секвенсэрт глюкокиназ генийн нуклеотидын дарааллыг тодорхойлох судалгаа” сэдэвт илтгэл дэд тэргүүн байр тус тус хүртэж өргөмжлөл, мөнгөн шагнал хүлээн авав.

            Тус хуралд урилгаар БУ-ны доктор профессор И.Пүрэвдорж “Эмбриогенез ба генийн үйлчилгээ” сэдэвт, АУ-ны доктор Ц.Алтансүх “Lactobionic acid-conjugated TPGS nanoparticles for enhancing therapeutic efficacy of etoposide against hepatocellular carcinoma” сэдвээр шинжлэх ухааны орчин үеийн ололт амжилтын тухай илтгэл лекц уншив.

            Энэ удаагийн хурлын ивээн тэтгэгчээр Био-Анагаахын сургууль, Итгэл эмнэлэг ажиллалаа. Хурлыг АШУҮИС-ийн Био-Анагаахын сургууль, Эрдмийн болон Мэргэжлийн Сургалтын Алба, Молекул биологи Удамзүйн тэнхим хамтран зохион байгуулав. 

Бусад мэдээ, мэдээлэл