АЛТАЙН ХӨХ САЛХИ БҮЛЭМ БА НАЙРГЫН УВИДАС КЛУБЭЭС ШҮЛГИЙН НААДАМ ЗОХИОВ

АЛТАЙН ХӨХ САЛХИ БҮЛЭМ БА НАЙРГЫН УВИДАС КЛУБЭЭС ШҮЛГИЙН НААДАМ ЗОХИОВ

Үүсгэсэн огноо: 2017-12-04

 

          АШУҮИС-ийн Говь-Алтай  аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургуулийн  “Найргын увидас” клуб нь ГАА  дахь Алтайн хөх салхи бүлгэмтэй нэгдэн Оюутан багш нар яруу найрагч шүлэг сонирхогчдын үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллаж анх удаа Алтайн хөх салхи бүлгэмээс зохион байгуулж байгаа “Шийдэлт хэлэлцүүлэг”-ийг 2017.11.21нд, мөн Нэрт яруу найрагч, орчуулагч Мишигийн Цэдэндоржийн нэрэмжит яруу найргийн 24 дэхь наадамд шүлгэн хүлгээ уралдуулан 2017.11.29 нд Хуухэд залуучуудын ордонд 28 найрагч оролцсон сайхан наадам болсон.

         Үүнд: Найргын увидас оюутны клубын удирдагч багш О.Мөнхөө, Н.Түмэндэмбэрэл, клубын тэргүүн оюутан  Баасандорж, Мөнхзаяа нар амжилттай өөрсдийн зохиосон шүлэг найраглалаа уншиж олны хүртээл болголоо.  Энэ сайхан ажлын хэсэгт  ажиллах боломж олгон хамтран ажилласан “Алтайн хөх салхи” бүлгэм, “Найргын удидас” оюутны клуб, сургуулийн захиргаа хамт олондоо баярласанаа илэрхийлж ажлын амжилт сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Яруу найргийн 24дэхь наадамд амжилттай  оролцон шүлгэн хүлгээ уралдуулсан оюутан, багш нар,  яруу найрагч та бүгддээ удахгүй болох Болор цом-2017 яруу найргын наадамд өндөрөөс өндөр амжилт хүсье. 

Бусад мэдээ, мэдээлэл