АШУҮИС –ИЙН НЭМС НЬ АНУ –ЫН ЛОМА ЛИНДАГИЙН НЭМС –ТАЙ ХАМТРАН NIH БОЛОН (GRAND) 2016- PFIZER ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛЛОО

АШУҮИС –ИЙН НЭМС НЬ АНУ –ЫН ЛОМА ЛИНДАГИЙН НЭМС –ТАЙ ХАМТРАН NIH БОЛОН (GRAND) 2016- PFIZER ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛЛОО

Үүсгэсэн огноо: 2017-12-05

       

     АШУҮИС нь Судалгааны их сургууль болох зорилго тавин ажиллаж байгаа бөгөөд энэ зорилгыг биелүүлэхийн тулд бүрэлдхүүн сургуулиуд гадаад хамтын ажиллагааг өргөтгөн олон чиглэлээр судалгаа, ЭШ ажлыг явуулж байна.

     АНУ-ын Лома Линдагийн НЭМС –тай 2016 онд АШУҮИС –ийн НЭМС  хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэн сүүлийн 3 жил хамтран ажиллаж байна.

     Лома Линдагийн НЭМС –ийн Эрүүл мэндийн судалгааны төвийн захирал Профессор Прамил Сингхтай хамтран 2017 оноос 2021 он хүртэл 2 төсөл хэрэгжүүлэхээр боллоо.

     Бид АНУ –ын NIH, R01-c “GIS- газар зүйн мэдээлэлийн тогтолцоог Эрүүл мэндийн судалгаанд ашиглах лаборатори байгуулах, мэргэшсэн багийг бэлтгэх төслийг 2021 он хүртэл үе шаттай хэрэгжүүлнэ.

     Мөн Global Research Awards for Nicotine Dependence (GRAND) 2016- Pfizer –с “Comparative Effectiveness of Cytisine versus Nicotine Replacement Therapy (NRT) in the National Smoking Cessation Program of Mongolia” гэсэн төслийг хамтран хэрэгжүүлж эхэллээ.

     Бид өмнө 2009-2015 онуудад АНУ –ын NIH, Fogarty grant-ийг  Жонс Хопкинсын НЭМС-тай хамтран Орчны эрүүл мэндийн чиглэлээр тус сургуулийн багш нарыг чадавхижуулан ОЭМ магистрын сургалт эхлүүлэн, мөн Хөдөлмөр ба Орчны ЭМ –ийн лабораторийг өргөтгөсөн билээ. Энэ төслөөр АНУ –ын Жонс Хопкинсын НЭМС-д 4 багш магистр хамгаалж 15 багш урт ба богино хугацааны сургалтанд хамрагдсан байна.

     АНУ-ын Лома Линдагийн НЭМС-ийн Профессор Прамил Сингх  АШУҮИС, НЭМС дээр 2017,12 сарын 4-8 өдрүүдэд ажиллаж байна.

 

Бусад мэдээ, мэдээлэл