АШУҮИС-ИЙН ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ АНАГААХ УХААНЫ СУРГУУЛИЙН БАГШ НАРЫН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

АШУҮИС-ИЙН ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ АНАГААХ УХААНЫ СУРГУУЛИЙН БАГШ НАРЫН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

Үүсгэсэн огноо: 2017-12-05

     АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь Анагаах Ухааны Сургуулийн багш нарын тангараг өргөх ёслолын үйл ажиллагаа 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр болж өндөрлөлөө.

     Тус ёслолын үйл ажиллагаанд сургуулийн захирал, Анагаах ухааны доктор, клиникийн профессор М.Банзаагаяа, Анагаах ухааны магистр, СБЗА-ны дарга Т.Бат-Эрдэнэ нар нээж үг хэллээ.

     Тангараг өргөх ёслолын үйл ажиллагаанд Эмнэлзүйн тэнхимийн эрхлэгч, Анагаах ухааны доктор, клиникийн профессор, дотрын зөвлөх эмч Л.Жавзмаа, Ерөнхий эрдмийн тэнхимийн эрхлэгч, бизнесийн удирдлагын магистр Ш.Батзүсэм, Мэргэжлийн суурь эрдмийн тэнхимийн эрхлэгч, боловсрол судлалын магистр, сувилахуйн багш Н.Түмэндэмбэрэл нар тангаргийг дуудаж, бусад багш нар тангараг өргөлөө.

     Ёслолын  үйл ажиллагааны үеэр АШУҮИС-ийн Багш хөгжлийн зөвлөлөөс 2 удаа зохион байгуулсан Багшийн ажлын үнэлгээ /аттестатчилал/-нд тэнцсэн багш нарт багшлах эрхийн үнэмлэхийг гардуулав.

     Тангараг өргөсөн эрхэм хүндэт эрдэмтэн мэргэн багш та бүхний ажил үйлсэд нь  өндөр амжилтыг хүсээд юу санасан есөн цагаан хүсэл тань сэтгэлчлэн бүтэж байхыг өлзийтэй ерөөлийг өөд өөдөө өргөн дэвшүүлье.

Бусад мэдээ, мэдээлэл