МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ДЭЛХИЙД ГАРАХ ГАРЦ

МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ДЭЛХИЙД ГАРАХ ГАРЦ

Үүсгэсэн огноо: 2017-12-26

 

       Монгол анагаах ухааны олон улсын сургуулийн профессор, Академич Шаравын Болд “The Mongol Messenger” сонинд англи хэлээр сонирхолтой ярилцлага өгчээ. 

       Тэрбээр How can traditional Mongolian medicine enter the global medical scene? гэсэнасуултад –“Өнөөгийн байдлаар гадаадын 15 оронд Монголын уламжлалт анагаах ухааны эмч нар ажиллаж байна. Уламжлалт анагаах ухааны эмч нар хамгийн их тоогоор ажиллаж байгаа орон бол Европын холбооны гишүүн Польш Улс. Одоогоор уламжлалтын 100 гаруй их эмч нар тэдний гэр бүлийнхэн энэ улсад ажиллаж амьдарч байна. Польшийн эрүүл мэндийн үндэсний бодлогод Монголын уламжлалт анагаах ухаан баттай байр эзэлжээ. Нэг үгээр хэлэхэд 40 сая Польшууд Монголын уламжлалт анагаах ухааны эмч нараар эмчлүүлж, эдгэж, баярлаж бахархах болсон. Бахархаад зогсохгүй Монголын уламжлалт анагаах ухаан төрийн бодлогод нь орж Польшийн уламжлалт анагаах ухаан гэсэн шинэ салбарын тулгын чулууг хэдийнээ тавьжээ. Энэ бол том гарц шүү дээ. Нөгөө талаар Японы Токиогийн их сургуулийн эдийн засгийн ангийн оюутнууд Монголын уламжлалт анагаах ухааны эмийн эдийн засгийн үр ашгийг тооцох чиглэлээр судалгаа хийж, Гоо сайхны компанийн судлаачид нуурын давсыг гоо сайхны зориулалтаар ашиглахын тулд, АНУ-ын “Vermont”-ийн их сургуулийн багш, Монголын уламжлалт анагаах ухааны түүх онол, практик хэрэглээний талаар мэдлэг авахын тулд Монголд ирж биднээр лекц уншуулж байна. Үнэхээр дэлхий Монголын уламжлалт анагаах ухааныг сонирхож эхэллээ” гэжээ. Хэрвээ та уг ярилцлагыг англи хэлээр уншихыг хүсвэл Монголын мэдээний “МОНЦАМЭ” агентлагын англи хэлээр хэвлэгддэг “The Mongol Messenger” сонины December 22, 2017, No.51-52(1375, 1376) дугаарыг уншаарай.   

 

 

 

 

 

 

Бусад мэдээ, мэдээлэл