Симпозиум-2013" Биологи ба Анагаахын оюутнуудын эрдэм шинжилгээний бага хурал

Симпозиум-2013" Биологи ба Анагаахын оюутнуудын эрдэм шинжилгээний бага хурал

Үүсгэсэн огноо: 2013-12-02

 

        Биологи болон Анагаахын чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж буй судлаач оюутан, залуусын үйл ажиллагааг дэмжих зорилгоор 2 жил тутамд нэг удаа "Оюутны Эрдэм Шинжилгээний Нийгэмлэг"-ээс зохион байгуулагддаг "Симпозиум" эрдэм шинжилгээний бага хурал IX дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа.

        "Симпозиум" -д нийт 71 гаруй судлаач оюутнууд болон удирдагч багш нарын бүтээл хүрэлцэн ирснээс шилдэг 15 илтгэл хэлэлцэгдсэн шилдэгээ шалгарууллаа.

Оролцсон сургуулиуд:

 “ЭМШУИС”

 “МУБИС”

 “МУИС”

 “Этүгэн” ДС

 “Шинэ Анагаах Ухаан” ДС

Ерөнхий ивээн тэтгэгч:

 “Гурван Гал” эмнэлэг

Ивээн тэтгэгч: 

 “Эвада” шүдний эмнэлэг

 “National Geographic Монгол”

 “Denk Pharma”

      Хурлыг ЭМШУИС-ийн "Эрдэм Шинжилгээ-Гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал" АУ-ы доктор, профессор Б.Амарсайхан нээн үг хэлж, хурлын хөтөлбөр, дэг болон шүүгчийн бүрэлдхүүнийг тус хурлын даргаар ажилласан "Дүрс оношилгооны тэнхимийн эрхлэгч",  АУ-ы доктор Ц.Эрдэмбилэг танилууулцснаар хурал амжилттай эхэлсэн юм.

Шүүгчдийн бүрэлдхүүн:

       АУХ-ийн орлогч захирал АШУ-ы доктор,профессор Б.Мөнхбат

       Хими, хими технологийн хүрээлэн доктор, дэд профессор Г.Одонтуяа

       ШУА, Биологийн хүрээлэн доктор, ЭШ-ий ахлах ажилтан Ж.Энх-амгалан 

       МЭХ ЭШ-ий ахлах ажилтан доктор Т.Энх-Оюун нар шүүгчээр оролцлоо

       ШУА, Гео-Экологийн хүрээлэнгийн УА-ын ЭШ-ий ахлах ажилтан, доктор Б.Мэдсайхан

Хурлын үр дүн: 

          Хуралд бүтээлээ ирүүлсэн судлаачдаас шилдэг ханын үзүүлэн болон гутгаар байр, дэд тэргүүн байр, тэргүүн байр шалгаруулсан бөгөөд нийт бүтээлээ хэлэлцүүлсэн оюутнуудад батламж гардуулав. 

   Шилдэг ханын үзүүлэн: Л.Анхбаяр /МУИС, ББС-ийн Амьтан судлалын тэнхим/, Х.Тэрбиш/МУИС.ББС-ийн Экологийн тэнхим/, Kevin fitzgerald /VCA ALAMEDA east veterinary hospital, Denver zoo foundation/ нарын бүтээл шалгарав.

   Гутгаар байр: С.Нямхорол/НАСС-403/, Э.Отгонбилэг/НАСС-403/, Э.Лхагвасүрэн/НАСС-403/, Б.Дэва/НАСС-403/, М.Соёлмаа /ЭМШУИС-НАСС/, Л.Давааням /ЭМШУИС-НАСС/ нарын "4 хүртэлх настай, уруул тагнайн төрөлхийн сэтэрхийтэй хүүхдийн амны хөндийдStreptococcus mutans болон lactobacilli-ийн тархалтыг судалсан нь" судалгааны бүтээл.

       Дэд тэргүүн байр: Л.Анхбаяр /МУИС, ББС-ийн Амьтан судлалын тэнхим/, Х.Тэрбиш/МУИС.ББС-ийн Экологийн тэнхим/, Kevin fitzgerald /VCA ALAMEDA east veterinary hospital, Denver zoo foundation/ нарын "Их нартын БНГ-ийн рашааны могой (Elaphe dione)-н амьдралын төлөв байдлыг зайнаас тандан судалсан нь" бүтээл.

   Тэргүүн байр: Э.Ренчиндорж ЭМШУИС /АУС-440/ Т.Оюунтуяа /СТСА/ Б.Буянхишиг/ХӨСҮТ/ нарын "Цэрний сорьцонд Mycobacterium tuberculosis -ийг Loop-mediated isothermal amplification (LAMP) түргэвчилсэн аргаар илрүүлсэн дүн" судалгааны бүтээлүүд шилдэгээр шалгаран өгргөмжлөл, мөнгөн шагнал болон ивээн тэтгэгч байгууллагын шагналаар тус тус шагнуулав.

      "Симпозиум -2013" бага хурлыг хааж тус хулын нарын бичгийн дарга ОЭШН-н тэргүүн Б.Үүрцайх үг хэлснээр бага хурал маань шилдэгүүдээ шалгаруулан амжилттай өндөрлөлөө.

      "Симпозиум IX" Эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлж, оюутан залуусын сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлсэн ерөнхйи ивээн тэтгэгч “Гурван Гал” эмнэлэг, ивээн тэтгэгчээр ажилласан “Эвада” шүдний эмнэлэг, “National Geographic Монгол”, “Denk Pharma"-ын хамт олон болон "ЭМШУИС-ын захиргаа"-нд нийт судлаач оюутнуудынхаа зүгээс талархал илэрхийлье!

 

Other news