БИО-АНАГААХ МЭРГЭЖИЛТЭН ЭС СУДЛААЧИЙН БАКАЛАВРЫН СУРГАЛТЫГ ОЛОН УЛСЫН ЦИТОПАТОЛОГИЧДЫН ХӨТӨЛБӨРӨӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

БИО-АНАГААХ МЭРГЭЖИЛТЭН ЭС СУДЛААЧИЙН БАКАЛАВРЫН СУРГАЛТЫГ ОЛОН УЛСЫН ЦИТОПАТОЛОГИЧДЫН ХӨТӨЛБӨРӨӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

Үүсгэсэн огноо: 2018-01-11

 

          АШУҮИС-ийн Био-АС-ийн сургалтын төлөвлөгөөний шинэчлэлийн хүрээнд  био-анагаахын мэргэжилтэн /эс судлаач буюу biomedical specialist cytologist чиглэлээр бакалаврын сургалтыг Эмгэг бүтэц үйл судлалын тэнхим 2013-2018 онуудад амжилттай зохион байгуулж байна. Био-Анагаахын мэргэжилтэн/ эс судлаачийн бакалаврын сургалтын хөтөлбөрийг БНСУ-ын Эс, эд судлаачдын Нийгэмлэг, Солонгосын Цитотехнологичдийн Нийгэмлэгийн гаргасан олон улсын цитологичдын сургалтын программын дагуу  боловсруулж, зочин профессор Парк Но Вoн уригдан ирж, англи хэл дээр лекц дадлагыг зааж байна. Профессор Парк Но Вон нь ОУ-ын Эс Судлалын Нийгэмлэгийн жинхэнэ гишүүн (олон улсад эс судлалын хичээл заах болон ажиллах эрхтэй), Кореа Их Сургуулийн Эс Судлалын профессор, ЭМШУИС-ийн зочин профессор юм. Манай тэнхимийн хамт олонд эс  судлаачийн бакалаврын сургалтын баазыг бэхжүүлэхэд БНСУ-ын Эс, эд судлаачдын Нийгэмлэг, Солонгосын Цитотехнологичдийн Нийгэмлэгээс  хандив болгож дадлагын хичээлд хэрэглэгдэх слайд материал-800 гаруй, 2000 оноос хойш хэвлэгдсэн 8 ном сурах бичиг,  5 оюутан зэрэг харах боломжтой гэрлийн микроскопи-1-ийг хандив болгон өгсөн билээ.

         Манай тэнхмийн эмгэг судлалын профессорын багийн багш АУ-ы магистр, клиникийн профессор, эмгэг судлалын зөвлөх зэрэгтэй эмч  Б.Туул, ОУ-ын эс судлалын нийгэмлэгийн жинхэнэ гишүүн, эмгэг судлаач, эс судлаач эмч,   АУ-ы доктор Л.Саямаа АУ-ы магистр, багш О.Сүрэн, тэнхмийн эрхлэгч АУ-ы доктор, профессор, эмгэг судлалын профессор Э.Баярмаа нар нь анги даасан багшаар ажиллаж,  2015 онд 13, 2016 онд 13, 2017 онд 20,  нийт 46 оюутан амжилттай төгсгөсөн бөгөөд одоо 2018 онд 14 оюутан суралцаж байна.

 

 

 

         Монголын Эрүүл Мэндийн салбарын ажил мэргэжлийн индекс/кодыг МУ-ын Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын сайдын  2017 оны 09 сарын 04 өдрийн  №А/139 тоот тушаалаар шинэчлэн батлахад “2269-08- био-анагаахын мэргэжилтэн,эс судлалын” гэсэн мэргэжлийн индекс батлагдаж,  манай төгсөгчдийн ажлын байрны тодорхойлолт, цалингийн сүлжээний асуудал бүрэн шийдэгдэж байгаад багш бид баяртай байна.

       Манай тэнхмийн төгсгөсөн 46 эс судлаачдаас мэргэжлээрээ ажиллаж буй 30 буюу 65.2%, гадаадад -6,  АУС-д элсээд суралцаж буй 2 нийт 8 буюу 17.3% , 8 нь хувиараа бизнесс эрхлэн ажиллаж  байна. Өнөөгийн нөхцөл байдлыг авч үзвэл 2016 онд Улсын Эмгэг Судлалын Төвийн дэргэд “Эс Судлалын Алба” байгуулагдаж  “Умайн хүзүү, хөхний өмөнгийн эрт илрүүлэгийн үндэсний хөтөлбөр” –ийг хэрэгжүүлэхэд манай төгсөгчдөөс 6 эс судлаачид, бусад 24 нь улс, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн лаборатори, хувийн эмнэлгийн лабораторит эс судлаачаар ажиллаж, хүн амын дунд эс судлалын тусламж үйлчилгээг үзүүлэх их үйлст гар бие оролцож  байна. Эмэгтэйчүүдийн дунд умайн хүзүүний өмөнгийн эрт илрүүлэг хийхэд эс судлалын шинжилгээний олон мянган түрхэцийг ялган оношилох, эрүүл мэндийн даатгалын багц оношилгооны эс судлалын шинжилгээг үнэлэхэд эс судлаач мэргэжилтэний ажлын байрны ачаалал их байгаа билээ.

        Био-анагаахын мэргэжилтэн/ эс судлаач мэргэжлээр төгссөн 5 эс судлаач  International Academy of Cytology (IAC) 2018 оны 9 сарын 15 нд БНСУ-ын Сөүл хотод болох ОУ-ын гишүүнчлэлийн шалгалтанд бүртгүүлэн онлайн сургалтанд хамрагдаж байна.

 

       Профессор Парк Но Вон багш нь бакалаврын сургалтанд оролцохоос гадна “Эсийн эмгэг судлаач эмч нар” “Эс судлаач мэргэжилтний мэргэжил дээшлүүлэх сургалтыг” тэнхмийн багш О.Сүрэн, доктор Л.Саямаа нарын хамт амжилттай зохион байгуулж байгуулж байна.  Мөн International Academy of Cytology (IAC)-ийн ОУ-ын гишүүнчлэлийн шалгалтанд бэлтгэх Фэйсбүүк хуудсыг амжилттай ажиллуулж, АШУҮИС-ийн Био-анагаахын мэргэжилтэн/эс судлаач мэргэжлээр төгсөгчдийг хамруулж байгаа бөгөөд энд Монголоос гадна Малайз, Индонез, Камбоже, ОХУ, Иран Ирак зэрэг олон орны эс судлаачид хамрагдаж байна.

 

 

 

 

Бусад мэдээ, мэдээлэл