Бага насны хүүхдийн өсөлт хөгжилт, зарим эмгэгүүд" сэдэвт сургалт

Бага насны хүүхдийн өсөлт хөгжилт, зарим эмгэгүүд" сэдэвт сургалт

Үүсгэсэн огноо: 2013-12-03

     Сүүлийн жилүүдэд Монгол улсын хүн амын төрөлт нэмэгдэж, хүүхдийн нарийн мэргэжлийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний хэрэгцээ шаардлага тасралтгүй өсч, хүүхдийн мэргэжилтнүүдийн ажлын ачаалал улам бүр нэмэгдэж байгаагаас үүдэн бага насны хүүхдийн хоолны ба асаргаа сувилгааны чанар муудаж, бага насны хүүхдийн өсөлт хөгжилтөд сөрөгөөр нөлөөлж байна. Иймээс аймаг, дүүргийн эмнэлгийн хүүхдийн ба өрхийн эмч нар эрүүл мэндийн тусламж үйлчилгээнийхээ явцад хүүхдэд тохиолдох өсөлт хөгжилтийн хоцрогдол, суурь эмгэгийг эрт илрүүлж, тусламж үйлчилгээг зөв чиглүүлж өгөх шаардлагатай болж байгаа тул тэдний онолын ба практик мэдлэгийг дээшлүүлэх асуудал чухлаар тавигдаж байна.

     Энэ зорилгын хүрээнд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн Анагаах ухааны сургуулийн Хүүхдийн анагаахын тэнхим, ОХУ-ын Эрүүл Мэндийн Яамны харъяа Москва хотын Хүүхдийн Анагаах, Мэс заслын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн багш нар хамтарч “Бага насны хүүхдийн өсөлт хөгжилт, зарим эмгэгүүд” сэдэвт сургалтыг 2013 оны 12 сарын 10-11-нд ЭХЭМҮТ-ийн хурлын танхимд зохион байгуулах гэж байна. Оролцогсдод ЭМЯ-ны ТДС-ын 2 кредитийн гэрчилгээ олгогдох уг сургалтанд аймгийнхаа эрүүл мэндийн нэгдэл, газрын хүүхдийн эмч мэргэжилтэн, өрхийн эмч нарыг өргөнөөр хамруулна уу.

Жич: Сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭМШУИС-ийн АУС-ийн ХАТ-ийн ахлах багш

АУ-ны доктор Д. Агиймаа (99097407), багш АУ-ны магистр П.Хэрлэн (99096860) нараас авна уу.

 

ЭМШУИС-ийн АУС-ийн ХАТ

Бусад мэдээ, мэдээлэл