МОНГОЛ-ЯПОНЫ СУРГАЛТЫН ЭМНЭЛГИЙН МЕНЕЖМЕНТ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ХӨГЖҮҮЛЭН ТӨГӨЛДӨРШҮҮЛЭХ ТӨСӨЛ

МОНГОЛ-ЯПОНЫ СУРГАЛТЫН ЭМНЭЛГИЙН МЕНЕЖМЕНТ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ХӨГЖҮҮЛЭН ТӨГӨЛДӨРШҮҮЛЭХ ТӨСӨЛ

Үүсгэсэн огноо: 2018-02-02

 

     "Монгол-Японы сургалтын эмнэлгийн  менежмент, тусламж үйлчилгээг хөгжүүлэн төгөлдөржүүлэх төсөл"-ийн Хамтарсан Зөвлөлдөх Хорооны хоёрдугаар хурал Улаанбаатар хотод болж, ЭМЯ, БСШУСЯ, Сангийн яам, Япон улсын элчин сайдын яам, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, JICA Олон улсын байгууллагын төлөөлөгчид болон АШУҮИС-ийн хамт олон оролцлоо. Өнгөрсөн нэг жилд хийсэн ажлаа дүгнэж, 2018 ондоо эмнэлэг ашиглалтанд ороход бэлтгэх ажлуудаа ярилцлаа. Энэхүү хурлаас гадна Япон улсын мэргэжилтнүүд АШУҮИС дээр эмнэлгийн менежмент, сувилахуйн менежмент, халдварын хяналт гэсэн чиглэлүүдээр 01-р сарын 29-с 02-р сарын 1-ний хооронд сургалт явууллаа. 

 

 

  Мөн Япон улсын багийг ахлан ажиллаж буй Токүшима Их сургуулийн профессор Минорү Ирахара, Эхиме их сургуулийн профессор Такаши Хигаки нарт АШУҮИС-ийн хүндэт профессор цолыг олголоо. Энэ хүмүүс Монголын 60 гаруй доктор, магистрыг Япон улсад сургах, 2000 гаруй хүүхдийн зүрхний эмгэгийг эмчлэхэд тус тусын хувь нэмрийг оруулсан хүндтэй хүмүүс билээ.

 

 

  Сургалтын эмнэлгийн үйл ажиллагааны төлөвлөлттэй холбогдуулан хийх бэлтгэл ажлын хажуугаар Их сургуулийн эмнэлэгт эхний ээлжид мэдрэлийн мэс засал, зүрхний мэс засал, хими эмчилгээ мөн Монгол улсад телемедицинийг хөгжүүлэхээр, мэргэжилтнүүдээ Япон улсад мэргэжлийн сургалтанд сургахаар 2 тал тохирлоо.

      Ирээдүйд зүрхний болон мэдрэлийн мэс засал эмчилгээнд орох хүмүүс илүү хүртээмжтэй үйлчилгээ авах боломжтой болгохоор АШУҮИС-ийн хамт олон ажиллаж байна. 

     

 

Сайн үйлс дэлгэрэх болтугай!

Бусад мэдээ, мэдээлэл





Цэс

Үйл явдал

11
May
2018

Инновацийн долоо хоног

Дуусах хугацаа: 1//1//5/8/2018
16
Jun
2018

CURRENT ADVANCES IN MICROBIOLOGY AND IMMUNOLOGY

Дуусах хугацаа: 1//6/14/2018
16
Oct
2017