НАСС-ИЙН ХҮҮХДИЙН НҮҮР АМ СУДЛАЛ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТИЙН ТЭНХМИЙН МЭРГЭЖИГЧ ЭМЧ НАРЫН АНХДУГААР ЧУУЛГАН БОЛЛОО

НАСС-ИЙН ХҮҮХДИЙН НҮҮР АМ СУДЛАЛ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТИЙН ТЭНХМИЙН МЭРГЭЖИГЧ ЭМЧ НАРЫН АНХДУГААР ЧУУЛГАН БОЛЛОО

Үүсгэсэн огноо: 2018-02-02

 

     АШУҮИС-ийн НАСС-ийн Хүүхдийн Нүүр Ам Судлал Урьдчилан Сэргийлэлтийн тэнхмийн мэргэжигч эмч нарын анхдугаар чуулган амжилттай болж өндөрлөлөө.
     Чуулганд МУ-ын хүний гавъяат эмч, профессор Ц.Норовпил, тус тэнхимийн анхны эрхлэгч асан профессор Мөнгөнцэцэг, Эх нялхсын эрүү нүүрний мэс заслын эрхлэгч Аянга эмч, УКНЭ 1-р эмнэлгийн эрүү нүүрний мэс заслын тасгийн эрхлэгч Даваадорж, Энэрэл дент эмнэлгийн захирал Ичинхорлоо тэргүүтэй зочид болон үе үеийн резидент төгсөгчид суралцагсад оролцлоо.
     Хүүхдийн чиглэлээр нарийн мэргэшсэн эмч нарын чуулган нь цаг үеэ олсон чухал арга хэмжээ боллоо. Тус холбооны тэргүүнээр ХНАСУС-ын тэнхмийн эрхлэгч А/У доктор, Дэд профессор Б.Оюунцэцэг томилогдон ажиллаж байна.
     НАСС нь төгсөлтийн дараахь сургалт тэр дундаа төгсөгчдийн ажил эрхлэлт, сургуультайгаа эргэх холбоог сайжруулах үүднээс резидент төгсөгчдийн холбооны үйл ажиллагааг дэмжин ажиллах болно. Та бүхэндээ ажлын амжилт хүсье.

    Дашрамд дурдахад НАСС-ийн анхны резидент төгсөгчдийн холбоог А/У доктор Ж.Отгонболдын санаачлагаар "Монголын Нүүр Амны Согог Заслын Мэргэшсэн Эмч Нарын Холбоо" нэртэйгээр 2015 оны 10 сарын 19-ны өдөр байгуулан өдгөөг хүртэл эмч нарын тасралтгүй сургалтыг эрчимтэй явуулж байна.

 


Хүндэтгэсэн
НАСС Захиргаа

 

Бусад мэдээ, мэдээлэл