ОЛОН УЛСЫН ХӨДӨЛМӨР ЗАСАЛЧ ОЮУТНЫ ӨВЛИЙН СУРГАЛТАНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦООД ИРЛЭЭ

ОЛОН УЛСЫН ХӨДӨЛМӨР ЗАСАЛЧ ОЮУТНЫ ӨВЛИЙН СУРГАЛТАНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦООД ИРЛЭЭ

Үүсгэсэн огноо: 2018-02-07

 

     АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн Хөдөлмөр заслын багш М.Эрдэнэцэцэг, Хөдөлмөр заслын ангийн 4-р дамжааны оюутан Ц. Хонгорзулын хамт Швейцар улсын Цүрихийн Хэрэглээний Шинжлэх Ухааны Их Сургууль (ЦХШУИС)-аас зохион байгуулсан “Олон улсын хөдөлмөр засалч оюутны өвлийн сургалт”-д 2018 оны 1 сарын 15-наас 28-ны өдрүүдэд амжилттай оролцоод ирлээ.

     100 гаруй жилийн хөгжлийн түүхтэй хэдий ч Монгол улсад дөнгөж үүсч эхэлж буй энэ мэргэжлээр АШУҮИС-д 30 гаруй оюутан суралцаж байгаагаас энэ жил анхны оюутнууд төгсөх гэж байна.

     Дэлхийн 12 орны 20 гаруй их сургуулийн эрдэмтэн багш нар хүрэлцэн ирж, 100 гаруй оюутныг хамруулсан тус сургалтанд манай оюутан Ц.Хонгорзул Швейцар улсын ЦХШУИС-ийн тэтгэлгээр оролцож мэргэжил нэгт үе тэнгийн оюутнуудтайгаа хамтран лекцэнд сууж, бүлгээр ажиллан даалгавар гүйцэтгэж санал бодлоо солилцох боломж олдсон юм.

 

Бусад мэдээ, мэдээлэл