НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

Үүсгэсэн огноо: 2018-02-07

 

     2017 - 2018 оны хичээлийн жилд Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Орчны Эрүүл Мэндийн тэнхэмд Эрүүл ахуй, хүнсний технологийн чиглэлээр багш сонгон шалгаруулж авна. Үүнд:

 

Сонгон шалгуулагчдад тавигдах ерөнхий шалгуур

-       Мэргэжил: Тухайн чиглэлээр мэргэжил эзэмшсэн

-       Боловсрол: Магистр болон түүнээс дээш зэрэгтэй / гадаад оронд хамгаалсан бол давуу тал болно/

-       Мэргэшил: Хүсний технологийн чиглэлээр нарийн  мэргэшсэн

-       Ажлын туршлага: чиглэлээрээ 3-аас дээш жил ажилласан

-       Англи хэлний зохих мэдлэгтэй, компьютерийн хэрэглээний программыг бүрэн эзэмшсэн байх

-       Багшлах, эрдэм шинжилгээ судалгааны ажил хийх сонирхолтой байх

-       Багаар ажиллах чадвартай, тогтвор суурьшилтай ажиллах

 

Бүрдүүлэх материал

-         Төрийн албан хаагчийн анкет 1 хувь

-        4х6 хэмжээтэй зураг 3 хувь

-        Боловсролын /Бакалаврын, магистрын, докторын/ дипломуудын нотариатаар  

         батлуулсан хуулбар, хавсралтын хамт

-        Гадаад хэлний мэдлэгийн батламж

-        Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт

-        Ажил байдлын тодорхойлолт /өмнө нь ажиллаж байсан албан газрын/

-        Иргэний үнэмлэх, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрийн хуулбар

-        Эрүүл мэндийн байдлыг илтгэх үзлэг, шинжилгээ, эмчийн тодорхойлолт /Эрхэс  

         зөвлөх поликлиникт урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдсан байх/

       

 Хугацаа

     Сонгон шалгаруулалтанд орохыг хүсэгчид бүрдүүлсэн материалаа 2018 оны 02 сарын 16-ны өдрийн 17,00 цаг хүртэл АШУҮИС-ийн Багшийн хөгжлийн төвд (Б корпусын 326 тоот, утас 318415) ирүүлнэ үү.

 

 

 

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль

Сургалтын Бодлого Зохицуулалтын Газар

Багшийн хөгжлийн төв

Бусад мэдээ, мэдээлэл