НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ

Үүсгэсэн огноо: 2018-02-08

 

     Нийслэлийн хүүхэд залуучуудад эрүү нүүрний гажиг, сүүн шүдний бөөгнөрөл, шүдний цоорлоос урьдчилан сэргийлэх, мэдлэг мэдээлэл түгээх, тусламж, үйлчилгээний чанар, нийгмийн асуудал, хүртээмжийг сайжруулах зорилгоор харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав.

    АШУҮИС-ийн захирал Г.Батбаатар уг арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ бид анх удаа иргэдийн хуралтай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Нийслэлийн иргэдийн хурлаас шийдвэр гаргах түвшинд АШУҮИС-аас сургалт, судалгаа эрдэм шинжилгээний хүрээнд дэмжиж хамтран ажиллах болно гэдгээ илэрхийллээ. Мөн АШУҮИС анх удаа хотын төвөөс хотын зах руу кампус байгуулан гарахаар төлөвлөн амжилттай хэрэгжүүлж байна. Иймд нийслэлээс улсын их дээд сургуулиудыг хотынхоо зах руу нүүхийг уриаллаа.

    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, нийгмийн хөгжлийн хороон дарга Д.Мөнхжаргал хэлсэн үгэндээ АШУҮИС болон НИТХ хооронд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах нь түүхэн үйл явдал боллоо. Бид нийслэлийн ЕБС, СӨББ-ын хүүхдүүдийн дунд шүдний тусламж үйлчилгээний өнөөдрийн байдал, өвчлөлийн талаар  сургагч багш нарын эрүүл мэндийн боловсролыг дэмжихийн чухлыг онцолж цаашид хамтран ажиллахаа илэрхийллээ.

Бусад мэдээ, мэдээлэл





Цэс

Үйл явдал

11
May
2018

Инновацийн долоо хоног

Дуусах хугацаа: 1//1//5/8/2018
16
Jun
2018

CURRENT ADVANCES IN MICROBIOLOGY AND IMMUNOLOGY

Дуусах хугацаа: 1//6/14/2018
16
Oct
2017