МЭДЛЭГТ СУУРИЛЖ БАГШ НАР ХӨГЖДӨГ

МЭДЛЭГТ СУУРИЛЖ БАГШ НАР ХӨГЖДӨГ

Үүсгэсэн огноо: 2018-02-09

 

 

     2017 оны 12-р сарын 7 ноос 2018 оны 2-р сарын 8 ны өдөр хүртэл 2.5 сар үргэлжилсэн “Амьдралд суурилж суралцахуй” сургалтын гурав дахь удаагийн төгсөлт боллоо. Тус сургалт нь насанд хүрэгсдийн сургалтын онцлог, суралцахуйн үйлд суурилж, жижиг бүлгийн сургалтын хэлбэрээр 4 баг болон СБЗГ-ын Багшийн хөгжлийн төвийн өрөөнд амжилттай зохион байгуулагдлаа. Хурдтай өөрчлөгдөн буй нийгэмд их, дээд сургуулийн багш нараас хамгийн ихээр шаардаж буй зүйлийн нэг нь мэдлэгийн менежмент буюу хэрэгцээт мэдээллийг цаг алдалгүй олж авч, өдөр тутмын ажил, ахуй амьдралдаа хэрэгжүүлж, үр дүнг үзэх явдал юм.

     Оюутны суралцах үйлийг боловсролын судалгаагаар судлах, өнөөгийн нийгмийн хэрэгцээ нь хувь хүний “дотоод чадвар” буюу “soft skills” болсныг, үлгэр дууриалал үзүүлэх нь багшийн заах аргын нэг болохыг,  багшийн үндсэн долоон үүрэг, өдөр тутмын ажлын удирдамж болсон “цөм хөтөлбөр”, суралцагч ба сургалтын үнэлгээний талаар асуудал дэвшүүлж, туршлагаа хуваалцсан, чадамжинд суурилж суралцсан сургалт боллоо.

     Сургалтыг АУС-иас Д.Нандин-Эрдэнэ, Б.Оюунбилэг, БАС-иас   Ч.Ганчимэг, Д.Бямбасүрэн, Г.Даариймаа,  Г.Ням-Очир,  М.Ариунаа, Сувилахуйн сургуулиас  В.Даваахүү, Х.Цэцэгсүрэн, Эм зүйн сургуулиас П.Мандахнаран, Д.Байгалмаа, НЭМС-иас Д.Оюунбилэг, Их сургуулийн эмнэлэгээс Ч.Базардарь,  М.Уянга, ШУТГ-аас Б.Хонгорзул, НАСС-иас Б.Од, Багшийн хөгжлийн төвөөс М.Энхтөгөлдөр,  ШАУИС-иас Д.Цэцэгээ, Эм АЙ Ю ДС-иас Г.Энхзул нар амжилттай дүүргэсэн бөгөөд сургалтын тутороор БАС-ийн Харилцааны ур чадварын тэнхмийн эрхлэгч, АУ-ны доктор, профессор С.Наранчимэг, фацилитатороор Багшийн хөгжлийн төвийн ахлах арга зүйч Т.Сумьяасүрэн нар ажиллалаа. Тасралтгүй суралцахын ач холбогдлыг ухаарч, өөрийгөө хөгжүүлж, идэвхитэй суралцсан нийт төгсөгч багш нартаа баяр хүргэж, сурган хүмүүжүүлэх их үйлсэд нь амжилт хүсье!

 

Багшийн хөгжлийн төв, СБЗГ

Бусад мэдээ, мэдээлэл





Цэс

Үйл явдал

11
May
2018

Инновацийн долоо хоног

Дуусах хугацаа: 1//1//5/8/2018
16
Jun
2018

CURRENT ADVANCES IN MICROBIOLOGY AND IMMUNOLOGY

Дуусах хугацаа: 1//6/14/2018
16
Oct
2017