АШУҮИС-ийн аварга шалгаруулах шилжин явах цомын төлөөх "Гар бөмбөгийн" тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

АШУҮИС-ийн аварга шалгаруулах шилжин явах цомын төлөөх "Гар бөмбөгийн" тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

Үүсгэсэн огноо: 2018-02-12

 


    2018 оны 02-р сарын 10,11-ны өдрүүдэд АШУҮИС-ийн аварга шалгаруулах шилжин явах цомын төлөөх "Гар бөмбөгийн" тэмцээн болж Говь-Алтай АУС, Дорноговь АУС, Дархан АУС тэргүүтэй эрэгтэй, эмэгтэй 12 багийн 100 гаруй тамирчид хурд, хүч, авхаалж самбаагаа сорьсноос

Эрэгтэйчүүдээс

Тэргүүн байранд М.Банзаагааяа захиралтай спортын мастер Ж.Болдцэцэг дасгалжуулагчтай Н.Доржсүрэн ахлагчтай Говь-Алтай АУС-ийн баг ,

Дэд байранд спортын мастер Д.Цэрэндагва ахлагчтай АШУҮИС-ийн багш нарын баг,

Гутгаар байранд Ц.Түвшинжаргал захиралтай Г.Ганзориг ахлагчтай Био-Анагаахын сургуулийн баг

Эмэгтэйчүүдээс

Тэргүүн байранд С.Мөнхбаярлах захиралтай Л.Отгонжаргал ахлагчтай АУС-ийн баг,

Дэд байранд М.Банзаагааяа захиралтай спортын мастер Ж.Болдцэцэг дасгалжуулагчтай П.Номин-Эрдэнэ ахлагчтай Говь-Алтай АУС-ийн баг,

Гутгаар байранд Н.Наранбаатар захиралтай Сүхбат дасгалжуулагчтай Б.Билгүүнтуяа ахлагчтай сувилахуйн сургуулийн баг тус тус эзэллээ.

Тэмцээний шилдэг тоглогчоор хөвгүүдээс Говь-Алтай АУС-ийн багийн тамирчин Б.Ганчулуун, охидоос Говь-Алтай АУС-ийн багийн тамирчин П.Номин-Эрдэнэ нар шалгарлаа.

Тэмцээнийг спортын мастер Н.Сүхбаатар, ОУХМ Б.Уранчимэг нар удирдан зохион байгуулж явууллаа. Тэмцээнд амжилттай оролцсон нийт багш, оюутан залуучууд та бүхэндээ цаашдын сурлага спортын өндөр амжилт хүсье. 

 

 

 

АШУҮИС

Бусад мэдээ, мэдээлэл





Цэс

Үйл явдал

11
May
2018

Инновацийн долоо хоног

Дуусах хугацаа: 1//1//5/8/2018
16
Jun
2018

CURRENT ADVANCES IN MICROBIOLOGY AND IMMUNOLOGY

Дуусах хугацаа: 1//6/14/2018
16
Oct
2017