НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР

Үүсгэсэн огноо: 2018-02-26

 

Хүний нөөцийн мэргэжилтэн

АШУҮИС- Ашиглалтын өмнөх захиргаа

Байгууллагын танилцуулга:

Япон улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар Монголд анх удаа АШУҮИС-ийн дэргэд Их сургуулийн эмнэлэг байгуулах төсөл

Ажлын байрны тодорхойлолт 

Эмнэлэг ашиглалтанд орох бэлтгэл үйл ажиллагааг хангах ажлын хүрээнд дүрэм, журам, удирдамж боловсруулах, шинэчлэх, хүний нөөцийг чадавхижуулах, менежментийг төгөлдөржүүлэх төслийн ложистикийн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

Ашиглалтанд орсны дараа Хөдөлмөрийн харилцааг зохицуулах хууль эрхзүйн таатай орчин бүрдүүлэх, байгууллагын үйл ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд явуулахад эрхзүйн зөвлөгөө, мэдээллээр хангах болон ажлын байрны тодорхойлолтод заасан бусад үүргийг гүйцэтгэнэ.

Тавигдах шаардлага

Хүний нөөцийн менежментийн чиглэлээр их дээд сургууль төгссөн

Давуу тал: Хууль эрх зүй болон хөдөлмөрийн эрх зүйгээр мэргэшсэн

Тухайн чиглэлээр 2 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай

 Англи болон япон хэлний ярианы болон бичгийн чадвартай

 Шинийг бий болгох хүсэл эрмэлзэлтэй, идэвхи санаачлагатай ажилладаг  байх

 Хувийн зохион байгуулалт өндөр, зохион байгуулах болон удирдан чиглүүлэх ур чадвартай

 Хариуцлагатай, нягт нямбай байх

 Эмнэлгийн менежментийн чиглэлээр ажиллах сонирхолтой байх

 Тогтвор суурьшилтай ажиллах

 Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн байх

 

Та дээрх шаардлагуудыг хангаж байгаа бол товч намтар (CV), диплом гэрчилгээний хуулбарын хамт доорхи хаягаар 2018 оны 03 сарын 05-ны дотор илгээнэ үү.

 

Холбоо барих хаяг:

АШУҮИС-Ашиглалтын өмнөх захиргаа 250 тоот

Монгол-Япон сургалтын эмнэлэг

o.bolormaa@mnums.edu.mn

Утас: 9990-3354, 7011-1372

 

Other news