АВСТРАЛИ УЛСЫН МОНАШИЙН ИХ СУРГУУЛИЙН ЭХ БАРИХ ЭМЭГТЭЙЧҮҮД СУДЛАЛЫН ТЭНХИМИЙН ПРОФЕССОР БЕН МОЛТОЙ ХАМТРАН АЖИЛЛАЛАА

АВСТРАЛИ УЛСЫН МОНАШИЙН ИХ СУРГУУЛИЙН ЭХ БАРИХ ЭМЭГТЭЙЧҮҮД СУДЛАЛЫН ТЭНХИМИЙН ПРОФЕССОР БЕН МОЛТОЙ ХАМТРАН АЖИЛЛАЛАА

Үүсгэсэн огноо: 2018-03-12

 

     АШУҮИС, АУС-ийн Эх барих эмэгтэйчүүд судлалын тэнхим  Австрали улсын Монашийн Их сургуулийн Эх барих эмэгтэйчүүд судлалын тэнхимийн профессор Бен Молтой 2018 оны 3 дугаар сарын 1-2-ний өдрүүдэд хамтран ажиллалаа. АШУҮИС, Эрдэм шинжилгээ, хөгжлийн бодлого эрхэлсэн дэд захирал  Б.Мөнхбат  профессор Вен Молийг хүлээн авч уулзан, эх хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар харилцан санал солилцлоо.

    Эх барих эмэгтэйчүүд судлалын тэнхимийн багш, АУ-ны доктор Б.Жаргалсайхан профессор Вен Молтой хамтран “Төрөлт удирдах аргыг боловсронгуй болгох нь”  сэдвээр сургалт зохион байгуулсан. Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газар, ЭХЭМҮТ-ийн эх барих эмэгтэйчүүд болон нярайн их эмч, эх баригч, резидент эмч нарт  төрөлт сэдээхэд фолийн катетер хэрэглэх,  дутуу төрөлтөөс Пессари аргыг хэрэглэн урьдчилан сэргийлэх, үргүйдлийн энгийн, үр дүнтэй оношилгооны орчин үеийн аргын тухай лекц уншин, эмч нартай харилцан санал солилцов.

 

Other news