ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД АЖИЛЛАХ ЛАБОРАТОРИЙН СУВИЛАГЧЫН БАРИМЖАА ОЛГОХ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД АЖИЛЛАХ ЛАБОРАТОРИЙН СУВИЛАГЧЫН БАРИМЖАА ОЛГОХ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Үүсгэсэн огноо: 2018-03-12

 

     ЭМАШТ гэдэг бол хувь хүн, гэр бүл, хамт олны аж төрөх байдлыг сайжруулах болон хүмүүсийн өвчин шаналгаатай холбогдсон хэрэгцээ шаардлагыг хялбар хүртээмжтэйгээр хангахуйц өртөг, техник хэрэгсэл, зохион байгуулалтын хувьд хямд, энгийн атлаа үр дүн сайтай арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг. Үүнтэй уялдан өрхийн эрүүл мэндийн төвүүдэд цусанд глюкоз, холестрин үзэх, хеликобактер болон гепатит В,С вирус илрүүлэх,  мөн бэлгийн замын халдвар тэмбүү, ХДХВ зэргийг  хурдавчилсан аргаар, шээсний шинжилгээ зэрэг энгийн, хялбар  хурдавчилсан шинжилгээг хийж байна.

     Өрхийн эрүүл мэндийн төвөөс үйлчлүүлэгчдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж чанар аюулгүй байдлыг тасралтгүй сайжруулах зорилгоор  2017 онд батлагдсан Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааны стандартад заасны дагуу   тухайн эмнэлэгт зайлшгүй ажиллах хүний нөөцөд лабораторийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх шаардлагын дагуу Өрхийн Анагаах Ухааны тэнхим, Лабораторийн тэнхим, ЭМСА-тай хамтран  өрхийн эмнэлгийн сувилагч нарт лабораторийн чиг баримжаа олгох 1 сарын сургалтыг энэ оны 1-р сараас эхлэн явуулж эхлээд  байна. Одоогоор хөдөө орон нутаг, Улаанбаатар хотоос нийт өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж буй 92 сувилагч энэхүү сургалтад хамрагдан амжилттай төгсөн гэрчилгээгээ гардан авлаа.

Бусад мэдээ, мэдээлэл