АШУҮИС-ИЙН АУС-ИЙН “ХҮНИЙ ИХ ЭМЧ” МЭРГЭЖИЛТЭН “ЭМНЭЛЗҮЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙГ САЙЖРУУЛАХ” АЖЛЫН ХЭСГИЙН СЕМИНАР

АШУҮИС-ИЙН АУС-ИЙН “ХҮНИЙ ИХ ЭМЧ” МЭРГЭЖИЛТЭН “ЭМНЭЛЗҮЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙГ САЙЖРУУЛАХ” АЖЛЫН ХЭСГИЙН СЕМИНАР

Үүсгэсэн огноо: 2018-03-12

 

     АУС-ийн Хүний их эмч мэргэжилтэн бэлтгэх сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийн хүрээнд хичээлийн бэлтгэл ажил болон блокийн хичээлийг зохион байгуулах зорилгоор АШУҮИС-ийн Үйлдвэрчний Эвлэлийн Хороотой хамтран “Эмнэлзүйн сургалтын хөтөлбөрийг сайжруулах” сэдвээр 1 өдрийн семинарыг Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт зохион байгууллаа.

     Тус семинарт Анагаах Ухааны Сургуулиас 42 багш, Био-Анагаахын сургуулиас 2 багш, Дорноговь аймаг дахь салбар сургуулиас 5 багш, Говь-алтай аймаг дахь салбар сургуулиас 4 багш, СБЗГ-ийн ТӨСА-наас 3 арга зүйч тус тус оролцож, амжилттай зохион байгуулагдлаа.

Семинарт оролцсон багш нарыг 4 багуудад хуваарилан хэлэлцүүлэг хийсэн. Үүнд

1-р баг Хөтөлбөр боловсруулах баг

Сэдвийн давхцал

Агуулгын Интеграци

2-р баг Багшийн хөтөч боловсруулах баг

Хичээл явуулах хэлбэрүүд

Хөтөлбөрийн бүтэц

Блокийн зорилго, Хүрэх үр дүн

Сэдэвчилсэн төлөвлөгөө

Хичээлийн үнэлгээ

3-р баг Оюутны хөтөч боловсруулах баг

Лекц

Дадлага

Семинар

Бататгах

Бие даалт

4-р баг Үнэлгээний баг

Үнэлгээний арга

Үнэлгээний стандарт

Явцын дүн

Шалгалт

Баг тус бүр 2-5 агуулгын хүрээнд хэлэлцүүлэг хийж, хийсэн ажлаа бусад багуудад танилцуулж хэлэлцүүлсэн.

     АУС-ийн Арьс судлалын тэнхим, Гэмтэл согог сэргээн заслын тэнхим, Мэдрэл судлалын тэнхим, Нүд судлалын тэнхим, Өрхийн анагаахын тэнхим, Радиологийн тэнхим, Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхим, Халдварт өвчин судлалын тэнхим, Хүүхдийн анагаахын тэнхим, Чих хамар хоолой судлалын тэнхим, Эх барих эмэгтэйчүүд судлалын тэнхим, Био-Анагаахын сургуулийн Бичил амь, дархлаа судлалын тэнхимийн багш нар болон АШУҮИС-ийн Үйлдвэрчний Эвлэлийн Хорооны удирдах хүмүүст талархал илэрхийлье.

 

Other news