НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

Үүсгэсэн огноо: 2018-03-12

 

 

Үндсэн шалгуурууд :

1.   Мэдээлэл технологийн мэргэжилтэн

Тавигдах ерөнхий шалгуур

-        Мэдээлэл технологи / Програм хангамжийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх

-        Англи хэлний зохих мэдлэгтэй байх

-        Багаар ажиллаж чадвартай байх

-        Web хөгжлүүлэлтийн мэдлэгтэй байх /PHP, HTML, JavaScript/

-        Өгөгдлийн сангийн мэдлэгтэй байх /MySQL/

-        Зургийн болон видео эвлүүлгийн програм хангамж мэддэг байх

-        Moodle system-ийг мэддэг бол давуу тал болно

2.    Хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн/багш

Тавигдах ерөнхий шалгуур

-        Анагаахын шинжлэх ухааны чиглэлээр их дээд сургууль төгссөн / сувилахуйн магистр зэрэгтэй бол давуу талтай/

-        Англи хэлний бичгийн болон ярианы ахисан төвшний мэдлэгтэй

-        Шинийг санаачлах хүсэл эрмэлзэлтэй, идэвхи санаачлагатай ажилладаг  байх

-        Хувийн зохион байгуулалт өндөр, зохион байгуулах болон удирдан чиглүүлэх ур чадвартай

-        Хариуцлагатай,  нягт нямбай байх

-        Тогтвор суурьшилтай ажиллах 

-        Компьютерын өргөн хэрэглээний программ болон /ВIS/ мэдээллийн системийн талаар мэдлэгтэй байх

-         Албан бичиг хөтлөх, боловсруулах чадвартай

-        Багаар ажиллах чадвартай байх

Бүрдүүлэх материал

-        Төрийн албан хаагчийн анкет 1 хувь

-        4х6 хэмжээтэй зураг 3 хувь

-        Бакалаврын  дипломын хуулбар, хавсралтын хамт

-        Ажил байдлын тодорхойлолт /өмнө нь ажиллаж байсан бол өмнөх ажлын байрнаас/

-        Иргэний үнэмлэхний хуулбар

 Хугацаа

         Сонгон шалгаруулалтад орохыг хүсэгчид бүрдүүлсэн материалаа 2018 оны 3 сарын 28-ны дотор  АШУҮИС-ийн ОУСИС-д  (А корпусын 320тоот, утас11-320579) ирүүлнэ үү. e-mail: icums@mnums.edu.mn 

 

Бусад мэдээ, мэдээлэл