2018 ОНЫ АШУҮИС-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ “ ГАНДБОЛЫН “ ТЭМЦЭЭНИЙ ТАЙЛАН

2018 ОНЫ АШУҮИС-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ “ ГАНДБОЛЫН “ ТЭМЦЭЭНИЙ ТАЙЛАН

Үүсгэсэн огноо: 2018-03-12

 

     Тэмцээн 2018 оны 03-р сарын 03,04-ны өдрүүдэд АШУҮИС-ийн спорт зааланд болж тэмцээнд нийт эрэгтэй 10, эмэгтэй 12 багийн 200 гаруй тамирчид хурд хүч авхаалж самбаагаа сорьсноос эрэгтэйчүүдээс:

Тэргүүн байранд О.Ирмүүнбаяр ахлагчтай Ирмүүн баг,

Дэд байранд Л.Дагвадорж ахлагчтай Мөнхтулга баг,

Гутгаар байранд Г.Батбямба ахлагчтай АУС-ийн  5-р курсийн баг,

Эмэгтэйчүүдээс:

Тэргүүн байранд Л.Даваасүрэн ахлагчтай АУС-ийн 2-р курс,

Дэд байранд Э.Мөнхзаяа ахлагчтай А.109-р баг,

Гутгаар байранд Г.Ариунжаргал ахлагчтай АУС-ийн 3-р курсийн баг  тус тус эхний 3-н байр эзэллээ.

     Тэмцээний шилдэг довтлогчоор эрэгтэйчүүдээс Ирмүүн багийн тоглогч О.Ирмүүнбаяр, эмэгтэйчүүдээс АУС-ийн 2-р курсийн багийн тоглогч Л.Даваасүрэн, шилдэг хаалгачаар  эрэгтэйчүүдээс Ирмүүн багийн хаалгач Намсрай,  эмэгтэйчүүдээс А.109 багийн хаалгач Нинжбадгар нар шалгарч дурсгалын цомоор шагнагдлаа.

     Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд  БиоАС-ийн МУ-ын гавьяат багш А.Гүрбадам оролцлоо. Тэмцээний зохион байгуулж явуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлсэн БиоАС-ийн захирал Ц.Түвшинжаргалд нийт тамирчдын өмнөөс баяр хүргэе.

     Энэ тэмцээн нь оюутны аварга шалгаруулах тэмцээний өмнө болсноороо онцлог байсан ба тэмцээнд оролцсон нийт тамирчдаас шигшээ багийг бүрдүүлэн уралдаан тэмцээн орох юм. АШУҮИС-д гандболын спорт 2010 оноос хойш эрчимтэй хөгжиж оюутны лигийн анхны тэмцээнд    6-р байр, 2017 онд залуучуудын УАШТ-нд Г.Ариунжаргал ахлагчтай эмэгтэйчүүдийн баг хүрэл медаль хүртэж УАШТ,залуучуудын, оюутны аварга шалгаруулах тэмцээнүүдэд тогтмол амжилттай оролцож байна. 

 

   Тэмцээнд  амжилттай оролцсон нийт  баг тамирчиддаа  цаашдын сурлага спортын өндөр амжилт хүсье   

Other news