МОНГОЛЫН НЕЙРОСАЙНСЫН НИЙГЭМЛЭГ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН ТАРХИ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭГ БАЙГУУЛЛАА

МОНГОЛЫН НЕЙРОСАЙНСЫН НИЙГЭМЛЭГ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН ТАРХИ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭГ БАЙГУУЛЛАА

Үүсгэсэн огноо: 2018-03-12

 

     2018 оны 2 сарын 1-ний өдөр АШУҮИС-ийн Физиологийн тэнхмийн ахлах багш,  Монголын Нейросайнсын Нийгэмлэгийн ерөнхийлөгч, АУ-ны доктор Б.Дамдиндорж, Цөм лабораторийн мэргэжилтэн, нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн, АУ-ны доктор Ц.Билэгтсайхан, Физиологийн тэнхмийн багш,  нийгэмлэгийн гишүүн, АУ-ны магистр Э.Мөнхсоёл нар БНСУ-ын Дэгү хотод байрлах Солонгосын Тархи Судлалын Хүрээлэнд зочилж ерөнхийлөгч, профессор Kyungjin Kim болон тус хүрээлэнгийн төслийн удирдагч нартай уулзалт хийлээ. Монголын Нейросайнсын Нийгэмлэгийн ерөнхийлөгч, АУ-ны доктор Б.Дамдиндорж болон Солонгосын Тархи Судлалын Хүрээлэнгийн ерөнхийлөгч, профессор Kyungjin Kim нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо.

     Монголын Нейросайнсын Нийгэмлэг нь байгуулагдаад 5 жилийн хугацаа өнгөрсөн бөгөөд энэхүү хугацаанд олон улсын хурал, нийгэм ард иргэдэд чиглэсэн үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулсаар ирсэн билээ. Энэ удаад үйл ажиллагаа улам өргөжүүлж нейросайнсын дэлхийн түвшний судалгаа шинжилгээний төв болох Тархи судлалын хүрээлэнтэй цаашдаа хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан нь нийгэмлэгийн үйл ажиллагаа улам бүр өргөжин тэлж байгааг илтгэх сайхан үйл ажиллагаа болж өнгөрлөө.

 

 

     Хамтын ажиллагааны гэрээнд судлаач оюутан, багш солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, ЭШ-ний хамтарсан төсөл хэрэгжүүлэх, олон улсын хурал хамтран зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг тусгасан билээ. Энэ нь манай нийгэмлэгийн гишүүд төдийгүй энэ салбарыг сонирхон судлаж буй ирээдүй хойчийн хувьд маш сайхан боломж нээгдэж байгааг хэлэхэд таатай байна. АУ-ны доктор Б.Дамдиндорж нь Солонгосын Тархи Судлалын Хүрээлэнгийн эрдэмтэн профессор, залуу судлаачдад “The interaction between ghrelin and GLP-1on glucose metabolism in type 2 diabetic rats” сэдэвт илтгэлээ танилцуулсан. Түүнчлэн Б.Дамдиндорж, Ц.Билэгтсайхан, Э.Мөнхсоёл нар тус хүрээлэнгийн амьд эсийн дүрслэлийн лаборатори болон туршилтын амьтны лабораторитой танилцаж хүний нөөцийг чадавхижуулах сургалт, хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо. 

Бусад мэдээ, мэдээлэл