“ТАРГАЛАЛТТАЙ ХҮМҮҮСТ PHF20-ГЕНИЙН НУКЛЕОТИДИЙН ДАРААЛЛЫГ ТОДОРХОЙЛЖ, УУРГИЙН НИЙЛЭГЖИЛТИЙГ ӨӨХНИЙ ЭДЭД ИЛРҮҮЛЭХ” СЭДЭВТ ХАМТАРСАН ТӨСЛИЙН ЯВЦЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

“ТАРГАЛАЛТТАЙ ХҮМҮҮСТ PHF20-ГЕНИЙН НУКЛЕОТИДИЙН ДАРААЛЛЫГ ТОДОРХОЙЛЖ, УУРГИЙН НИЙЛЭГЖИЛТИЙГ ӨӨХНИЙ ЭДЭД ИЛРҮҮЛЭХ” СЭДЭВТ ХАМТАРСАН ТӨСЛИЙН ЯВЦЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Үүсгэсэн огноо: 2018-03-12

 

     Таргалалтын үед PHF20 генийн уургийн нийлэгжил болон нуклеотидийн дараалалыг тодорхойлж, өөх тосны бодисын солилцооны үзүүлэлттэй харьцуулан судлах зорилгоор 2017 оны 5 сараас эхэлсэн “Таргалалттай хүмүүст PHF20-генийн нуклеотидийн дарааллыг тодорхойлж, уургийн нийлэгжилтийг өөхний эдэд илрүүлэх” сэдэвт АШУҮИС-ийн Физиологийн тэнхим болон БНСУ-ын Чунгнам Үндэсний Их сургуулийн Эм Судлалын тэнхимтэй хамтарсан төсөлт ажлын анхдугаар явцын хэлэлцүүлэг БНСУ-ийн  Чунгнам Үндэсний Их сургууль дээр 2018 оны 2 сарын 3-ны өдөр амжилттай боллоо.

      Явцын хэлэлцүүлэгт АШУҮИС-ийн Физиологийн тэнхмийн ахлах багш, төслийн удирдагч, АУ-ны доктор Б.Дамдиндорж, төслийн багийн гишүүн, АУ-ны магистр Э.Мөнхсоёл, Цөм лабораторийн мэргэжилтэн, АУ-ны доктор Ц.Билэгтсайхан болон Чунгнам Үндэсний Их сургуулийн профессор Jongsun Park болон төслийн багийн гишүүд оролцлоо. Хэлэлцүүлгийн үеэр төслийн явцын үр дүнгийн талаар танилцуулж, цаашид хийгдэх ажлын төлөвлөгөөг ярилцлаа.

Other news