НОЁН RAVI SHANKER GOEL АШУҮИС-ИЙН ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ САЛБАР СУРГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

НОЁН RAVI SHANKER GOEL АШУҮИС-ИЙН ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ САЛБАР СУРГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Үүсгэсэн огноо: 2018-03-13

 

     АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар АУС дээр 2018 оны 3 дугаар сар 11-нд БНЭУ-аас Монгол улсад суугаа Энэтхэгийн элчин сайдын яамны II нарийн бичгийн дарга ноён Ravi Shanker Goel тус сургуулийн захирлын урилгаар хүрэлцэн ирж, сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.

     Сургуультай танилцах үеэр Нийгмийн эрүүл мэнд, Уламжлалт анагаах ухааны тэнхим, Эм зүй, Био-Анагаахын тэнхимийн багш нартай уулзалт зохион байгуулсан бөгөөд ноён Ravi Shanker Goel тус сургуулийн багш нарын БНЭУ-ын Анагаахын их сургуультай холбоо тогтоох, багш, оюутан солилцооны хамтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, харилцан туршлага солилцох зэрэг олон талаар хамтран ажиллах саналыг дэмжинэ гэдгээ хэллээ.

Other news