"ИХ СУРГУУЛИЙН ХӨГЖИЛД ОЮУТАН МИНИЙ ОРОЛЦОО" НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

"ИХ СУРГУУЛИЙН ХӨГЖИЛД ОЮУТАН МИНИЙ ОРОЛЦОО" НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Үүсгэсэн огноо: 2018-04-11

 

     “ОЮУТАН ТАНЫГ СОНСЪЁ” нэг сарын аяны хүрээнд зохион байгуулж буй "ИХ СУРГУУЛИЙН ХӨГЖИЛД ОЮУТАН МИНИЙ ОРОЛЦОО" хэлэлцүүлэг 4-р сарын 6-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж дууслаа. Уг хэлэлцүүлэг АШУҮИС-ийн нийт суралцагчдын төлөөлөл болох 150 оюутан оюутны хөгжил манлайлал, үлгэрлэл, хандлага харилцааны соёл, суралцах үйл явц, сургалтын орчин, олон нийтийн үйл ажиллагаа зэрэг сэдвээр баг тус бүр өөрсдийн үзэл бодлоо нэгтгэн хэлэлцүүллээ.

     Оюутны нээлттэй хэлэлцүүлэгт тус бүр 15 хүний оролцоотой 10 баг болгож, чиглүүлэгч арга зүйч нар томилогдон хэлэлцүүлгийн явагдах зарчмыг тайлбарлаж, оюутны оролцоо, санал хүсэлт бүрийг хүлээн авч, багийн гишүүдийн үүргийг чиглүүлж таниулсан. Хөтөлбөрийн дагуу 1 асуудлыг 25 минут хэлэлцүүлж, саналыг нэгтгэн гол гэсэн 5-7 саналыг бичиж байрлуулсан. Баг тус бүрээс гарсан саналыг томилогдсон бичээч нар нэгтгэж, урьдчилсан байдлаар хэлэлцүүлгийн төгсгөлд Оюутны албаны дарга Ч.Баасандорж танилцууллаа.

Бусад мэдээ, мэдээлэл