ОЛОН УЛСЫН ОЮУТАН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР

ОЛОН УЛСЫН ОЮУТАН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР

Үүсгэсэн огноо: 2018-04-11

 

     Олон улсын оюутан солилцооны хөтөлбөрийн хүрээнд МАУОУС-ийн IV, VI дамжааны 15 оюутан БНХАУ, Өвөр Монголын АУИС-д (Inner Mongolia Medical University) 2018 оны 3-р сарын 25-аас 4 сарын 3-ны өдрүүдэд эмнэлзүйн дадлага хийлээ. Дадлагыг МАУОУС, МАУ судлалын тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Д.Цэнд-Аюуш, тус тэнхимийн ахлах багш, доктор Б.Цэрэнцоо нар удирдсан бөгөөд дадлагад МАУ-ны эмнэлзүйн олимпиадад тэргүүн байр эзэлсэн 604 хэсгийн оюутан Б.Хулан, М.Ууганцэцэг, Д.Мөнхцэцэг нар шагналын журмаар оролцлоо.

     Эмнэлзүйн дадлагын хүрээнд нийт оюутнууд ӨМ АУИС-ийн Хараат Эмнэлгийн Хороо (ИСНЭ), Олон Улсын Эмнэлгийн Хороо зэрэгт тойролт хийн, гардан үйлдлүүдийн дадлага хийн эмчилгээ заслын шинэ дэвшилтэт арга, тоног төхөөрөмжтэй танилцлаа.

     Оюутан солилцооны хөтөлбөрийн хүрээнд “Хятад Монголын залуучуудын туршлага солилцох арга хэмжээ - 2018” зохион байгуулагдаж манай оюутнууд үе тэнгийн оюутан залуусын сурч амьдардаг орчин, оюутны байр, номын сан, оюутны нэг цэгийн үйлчилгээ, оюутны хотхонтой танилцаж харилцан туршлага судаллаа. 

 

     Эмнэлзүйн дадлагад оролцогч оюутнуудыг Өвөр Монголын АУИС-ийн Намын Хорооны дарга Changming Bai тэргүүтэй удирдлагууд халуун дотно хүлээн авч уулзан хоёр Их Сургуулийн хамтын ажиллагааны талаар танилцуулж төгсөлтийн дараах сургалт, мэргэжил дээшлүүлэх чиглэлээр дахин хүрэлцэн ирж суралцахыг урилаа.  

Бусад мэдээ, мэдээлэл