АШУҮИС-ИЙН ГАА ДАХЬ АУС-ИЙН СБЗА-НААС САНААЧЛАН “СУРГАЛТЫН АРГА, ТЕХНОЛОГИЙГ САЙЖРУУЛАХ НЬ“ СЭДЭВТ СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

АШУҮИС-ИЙН ГАА ДАХЬ АУС-ИЙН СБЗА-НААС САНААЧЛАН “СУРГАЛТЫН АРГА, ТЕХНОЛОГИЙГ САЙЖРУУЛАХ НЬ“ СЭДЭВТ СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Үүсгэсэн огноо: 2018-04-11

 

     АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь Анагаах Ухааны Сургуулийн Сургалтын бодлого зохицуулалтын алба “Сургалтын арга, технологийг сайжруулах нь“ сэдэвт сургалтын хүрээнд зохион байгуулагдаж буй “Эмнэл зүйн ур чадварын шалгалтын арга зүй”, “Оюутны үнэлгээ”, “Цахим сургалтыг хөгжүүлэх нь” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгүүдийг  2018.01.08-2018.02.10-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

    Тус хэлэлцүүлгүүдэд Ерөнхий эрдэм, Мэргэжлийн суурь эрдэм, Эмнэл зүйн тэнхимийн багш нар, СБЗА-ны хамт олон, сургуулийн захиргааны төлөөлөл хамтран оролцож асуудлыг шийдвэрлэх гарц, боломжийг хэлэлцэж, зөвлөмж боловсруулсан юм. Хэлэлцүүлгийн үр дүнд АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны сургуулийн хөтөлбөрийн дэд хороо байгуулагдсан нь цаг үеэ олсон үйл явдал болсон юм.

 

     Багш нарт сурган заах арга зүйн зөвлөгөө, мэдээллийг /танхимаар, цахимаар/ доорх сэдвийн хүрээнд хүргүүлэн ажиллалаа.

“Эмнэлзүйн заах арга, ур чадвар” Арьс судлалын багш, боловсрол судлалын магистр Ж.Сувдмаа

“Сорилын сан боловсруулах” Нүд судлалын багш, Боловсрол судлалын доктор Д.Гүндэгмаа

“Цахим сургалтыг хөгжүүлэх нь” Мэдээлэл зүйн багш, Боловсрол судлалын магистр Н.Батпүрэв

“Үнэлгээний хэлбэрүүд ба шалгалтын төрөл” СБЗА-ны ахлах арга зүйч, Боловсрол судлалын доктор Ч.Пүрэвээ

“SCORPIO сургалтын арга ” Хүүхэд судлалын багш, АУ-ны магистр С.Энхээ, Эх барих эмэгтэйчүүд судлалын багш, АУ-ны магистр Б.Батнасан

“Эмнэл зүйн ур чадварын шалгалтын зохион байгуулалт” СБЗА-ны арга зүйч, Анагаах ухааны магистр Б.Ундармаа

 

Бусад мэдээ, мэдээлэл