БИО-АНАГААХЫН САЛБАРЫН “ЭРДМИЙН ЧУУЛГАН-60” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ

БИО-АНАГААХЫН САЛБАРЫН “ЭРДМИЙН ЧУУЛГАН-60” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ

Үүсгэсэн огноо: 2018-04-12

 

     Энэ хичээлийн жилийн эрдмийн чуулганы салхийг нээж Био-Анагаахын салбарын “Эрдмийн чуулган-60” хуралдаан 2018 оны 04-р сарын 09-ны Даваа гаригт Оюутны соёлын төвд амжилттай зохион байгуулагдлаа. Салбар хуралдааныг нээн АШУҮИС-ийн захирал МУ-ын Гавьяат багш, МАУА-ийн гишүүн, академич, АУ-ны доктор, профессор Г.Батбаатар, БАС-ийн захирал, АУ-ны доктор, дэд профессор Ц.Түвшинжаргал нар үг хэлж, АУ-ны доктор, профессор, Олон улсын ШУА-ийн  гишүүн, академич, нейрофизиологич Г.Сүхбат багш “Сэтгэл хөдлөлийн гайхамшиг” хэмээх сонирхолтой хүндэтгэлийн лекцээ уншиж толилууллаа. Энэ удаагийн хуралдаан нь эрдмийн чуулган жил бүр уламжлал болгон зохиогдож эхлээд нэгэн жарныг үзэж байгаагаараа онцлог юм.

 

     Хуралдаан үдээс өмнөх, үдийн, үдээс хойшхи гэсэн 3 хэсэгтэй явагдаж нийтдээ 80 гаруй багш, эрдэмтэн, судлаачид судалгааны ажлын бүтээлээ ирүүлснээс урьдчилсан шалгаруулалтаар аман илтгэлийн төрөлд 15, ханан илтгэлийн төрөлд 10 судалгааны ажил шалгарсан. Эрдэм шинжилгээний хурлаар аман илтгэлийн төрлийн тэргүүн байранд Молекул биологи-Удам зүйн тэнхимийн багш докторант Г.Чимэдлхамсүрэн, дэд байранд Эмгэг бүтэц, үйл судлалын тэнхимийн багш докторант Б.Номундарь, магистрант Н.Түвшинбаяр нарын илтгэл, ханан илтгэлийн төрөлд Молекул биологи-Удам зүйн тэнхимийн судлаач Т.Тунгалагтамир, дэд байранд Анатомийн тэнхимийн багш О.Эрдэнэзаяа нарын илтгэл тус тус шалгарлаа.

     Хурлыг БАС-ийн захиргаа болон Анатомийн тэнхимийн хамт олон зохион байгуулж, БАС-ийн захирал өөрийн нэрэмжит шагнал болгон докторантуудад CAJMS сэтгүүлд, магистрантуудад “Эрүүл Мэндийн Шинжлэх Ухаан сэтгүүл”-д тус сэтгүүлийн шаардлагыг хангасан тохиолдолд өгүүллээ үнэ төлбөргүй хэвлүүлэх эрхийн бичгээр шагналаа.

Other news