НҮҮР АМ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛДӨХ ЧУУЛГАН

НҮҮР АМ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛДӨХ ЧУУЛГАН

Үүсгэсэн огноо: 2018-04-12

 

     АШУҮИС-ийн Нүүр Ам Судлалын сургуулийн үе үеийн төгсөгч, эрдэмтэн багш, эмч, резидент, оюутнууд бид нүүр ам судлалаараа хуран чуулж байна.

     Жил бүр эрдмийн чуулган хийдэг. Энэ жилийн хувьд онцлог зүйл нь "АШУҮИС-ийн Эрдмийн чуулган 60" тохиож байна. АШУҮИС-ийн бүрэлдэхүүн Нүүр Ам Судлалын сургуулийн эрдмийн чуулганд  БСШУСЯ, ЭМЯ, МХЕГ, НМХГ, НИТХ, НЭМГ, Нийслэлийн боловсролын газар, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Нийслэлийн шүд эрүү нүүрний төв, хөдөө орон нутгийн нүүр ам судлалын төлөөлөл мөн БНСУ, Япон, Орос улсаас 25 төлөөлөгч зэрэг нийт 640 гаруй хүн оролцож байна.

     Үндэсний зөвлөлдөх чуулганыг нээж ЭМЯ дэд сайд Л.Бямбасүрэн ,  АШУҮИС-ийн захирал Г. Батбаатар баяр хүргэж үг хэллээ.

     Японы  ЭСЯ-ны 1-р нарийн бичгийн дарга ноён Кэнтаро МОРИТА, 2-р нарийн бичгийн дарга ноён Томоюки МАЦҮХАШИ, Солонгос улсын элчин зөвлөх хатагтай Ким мин уг нар ороцож баяр хүргэлээ.

 

 

     Нүүр Ам Судлалын сургуулийн талаар товч танилцуулбал өнөөгийн байдлаар НАСС-д төгсөлтийн өмнөх сургалтанд шүдний их эмчийн ангид нийт 514, НАЭА- йн ангид 58, шүдний техникчийн ангид 104 нийт 676 оюутан суралцаж байна. Төгсөлтийн дараах сургалтанд 134 резидент, магистрант, докторант тус тус суралцаж байна. Манай сургууль нь гол баялаг болох 36 үндсэн багштай ба МУ-ын гавьяат эмч 1, зөвлөх 5, профессор 4, дэд профессор 11, ахлах багш 6, багш 16, дадлагажигч багш 9, АУ-ны доктор цолтой 21, АУ-ны магистр цолтой 9 багштай. Нийт багш нарын 85% нь эрдмийн зэрэг цолтой баг бүрэлдэхүүн юм.

     Мөн хурлын үеэр шүдний техник, технологи, эмчилгээний үзэсгэлэн худалдаа болж байна.

 

 АШУҮИС-ийн Нүүр Ам Судлалын захиргаа

Бусад мэдээ, мэдээлэл