“ОЮУТАН ТАНЫГ СОНСЪЁ” ЧУУЛГА УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“ОЮУТАН ТАНЫГ СОНСЪЁ” ЧУУЛГА УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Үүсгэсэн огноо: 2018-04-13

 

     “ОЮУТАН ТАНЫГ СОНСЪЁ” нэг сарын аяны хүрээнд зохион байгуулж буй оюутны “ЧУУЛГА УУЛЗАЛТ” 2018 оны 4-р сарын 11-ны өдөр оюутны соёлын төвд АШУҮИС-ийн нийт бүрэлдэхүүн сургуулийн хэсгийн ахлагч нарын хүрээнд суралцагчдын тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдэх, тэдний хүсэл сонирхлыг дэмжих, хөгжүүлэх зорилго дор амжилттай зохион байгууллаа. Нээлтийн үйл ажиллагааг нээж АШУҮИС-ийн захирал АУ-ны доктор, профессор Г.Батбаатар нээлтийн үг хэлж, оюутны албаны дарга Ч.Баасандорж “Оюутны хөгжил” сэдвийн хүрээнд оюутнуудад илтгэл тавилаа.

 

Чуулга уулзалтад хэлэлцэх илтгэх илтгэлийг:

“Оюутны хувийн хөгжил, манлайлал, үлгэрлэл” сэдвээр АУС-ийн оюутан Т.Бүрэнзаяа, Б.Мөнхсайхан нар

“Оюутны хандлага, харилцааны соёл” сэдвээр АСБД-ны оюутан Д.Идэрбат, БАС-ийн оюутан Ө.Учрах нар

“Оюутны суралцах үйл явц” сэдвээр НАСС-ийн оюутан Ч.Шүрээ, АСБД-ны оюутан Б.Тэргэл нар

“Оюутан таны сургалтын орчин” сэдвээр НАСС-ийн оюутан Янзганбүүвэй, БАС-ийн оюутан Б.Мөнхзул нар

“Олон нийтийн үйл ажиллагаа” сэдвээр АСБД-ны оюутан А.Бүжинлхам, АУС-ийн оюутан Б.Отгонтуяа нар 15 минутын илтгэл тавьж танилцуулсны дараа оюутнууд өөрсдийн саналыг нээлттэй дэвшүүллээ.

 

    

     Нийт оюутнуудаас гарсан асуулт, санал хүсэлтийг Сургалтын бодлого зохицуулалтын албаны дарга Б.Оюунгоо тайлбар хийж, холбогдох алба нэгжүүдэд хүргэн шийдвэрлүүлэх асуудлыг Оюутны албанд үүрэг болголоо. Мөн илтгэл тавьж, идэвхтэй оролцсон нийт оюутнууддаа сургуулийн зүгээс цаашид сурлагын өндөр амжилт үзүүлээрэй хэмээн гарын бэлэг өгч урамшууллаа.

 

Бусад мэдээ, мэдээлэл