“СОНИРХОЛТОЙ ТҮҮХ СУДЛАЛ” СЭДЭВТ МОНГОЛЫН ТҮҮХИЙН АНХДУГААР ОЛИМПИАД БОЛЛОО

“СОНИРХОЛТОЙ ТҮҮХ СУДЛАЛ” СЭДЭВТ МОНГОЛЫН ТҮҮХИЙН АНХДУГААР ОЛИМПИАД БОЛЛОО

Үүсгэсэн огноо: 2018-04-16

 

     Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Эрүүл мэндийн нийгмийн ажил, нийгмийн ухааны тэнхимээс оюутан залуусыг түүх соёлоо судлахад уриалах, тэдний нийгмийн идэвхийг дэмжих зорилгоор  “Сонирхолтой түүх судлал” сэдэвт Монголын түүхийн анхдугаар олимпиадыг их, дээд сургуулийн оюутнуудын дунд амжилттай зохион байгууллаа. Тус олимпиад нь Монголын түүхийн судалгааг олон нийтэд энгийн, сонирхолтой хэлбэрээр хүргэх, түүнийгээ үнэлэх ажлын эхлэл болж байгаагаараа онцлог юм.

     Тус олимпиадад МУИС, АШУҮИС, ШУТИС, МУБИС, ХААИС, УБИС, ИЗОУИС, Этүгэн, Идэр, Гурван эрдэнэ, Төмөр замын дээд сургууль зэрэг арав гаруй их, дээд сургуулийн 187 оюутан бүртгүүлснээс 174 оюутан оролцож түүхийн мэдлэг, ур чадвараа сорин өрсөлдөв. Олимпиад 2 үе шаттай явагдаж эхний шатнаас шалгарсан 25 оюутан тэргүүн байрын төлөө өрсөлдөж тэргүүн байранд Б.Билгүүдэй (МУБИС), дэд байранд С.Мөнх-Очир (МУИС), гутгаар байранд Ж.Балжинням (МУБИС) нар шалгарч М.Сүхбат (МУИС), Н.Дарамбал (МУБИС) нар тусгай байр эзэллээ.

     Тус олимпиад нь шагналт 25 байр шалгаруулсан бөгөөд шалгаруулалтын дүн гарах хугацаанд ИЗОУИС-ийн Сургалтын албанаас оролцогчдод сургууль танилцуулах, үнэ төлбөргүй кино үзүүлэх үйл ажиллагаа зохион байгуулсанд оюутнууд өндөр сэтгэгдэлтэй байлаа.

     Тус олимпиадыг зохион байгуулахад хамтран ажилласан ИЗОУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Х.Төмөрбаатар, ХААИС-ийн Хүмүүнлэгийн ухааны тэнхимийн багш Д.Тунгалаг, БХИС-Тэмүжин өрлөг сургуулийн багш О.Болдсайхан болон үйл ажиллагааг дэмжсэн Г.Надмидцэрэн, Д.Баярсайхан, Б.Энх-Өлзий, Б.Буяндэлгэр, Г.Эрхэмбаяр нарт талархсанаа илэрхийлье

Бусад мэдээ, мэдээлэл