“ХӨДӨЛМӨР ЗАСЛЫН ҮНЭЛГЭЭ”-НИЙ ОЛОН УЛСЫН СУРГАЛТ, УУЛЗАЛТУУД АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

“ХӨДӨЛМӨР ЗАСЛЫН ҮНЭЛГЭЭ”-НИЙ ОЛОН УЛСЫН СУРГАЛТ, УУЛЗАЛТУУД АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Үүсгэсэн огноо: 2018-04-17

 

     Швейцар улсын Цүрихийн Хэрэглээний Шинжлэх Ухааны Их Сургууль (ЦХШУИС) нь 2007 оноос хойш АШУҮИС-тай Монгол улсад Хөдөлмөр засалч мэргэжилтэн бэлтгэх зорилгоор хамтран ажиллаж сургалтын хөтөлбөр боловсруулах, багшлах боловсон хүчин бэлтгэх, оюутан солилцох, мэргэжлийн сургалтуудыг зохион байгуулж дэмжлэг үзүүлсээр ирсэн билээ.

     Энэ удаа 2018 оны 4 дүгээр сарын 09-өөс 13-ны өдрүүдэд ЦХШУИС-ийн Хөдөлмөр заслын институтийн захирал Профессор Кристиане Ментруп, багш Аня Кристофер, Австралийн Саншайн Кост Их Сургуулийн Профессор Жейн Шамрок нар хүрэлцэн ирж хөдөлмөр заслын ангийн оюутнууд болон ажиллаж буй хөдөлмөр засалч, сэргээн засахын эмч, хөдөлгөөн засалч, резидент эмч нарт “Хөдөлмөр заслын үнэлгээ” олон улсын сургалтыг АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль дээр зохион байгууллаа.  

 

 

     Зочин багш нар сургалт явуулахаас гадна эмнэлгүүд, тусгай үйлчилгээт цэцэрлэг, төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаатай танилцсан. Монгол улсын ЭМ-ийн салбарт шинээр хөгжиж буй Хөдөлмөр засал мэргэжлийн талаар ЭМЯ-ны дэд сайд Л.Бямбасүрэн, сэргээн засах, хөгжлийн бэрхшээл хариуцсан ЭМЯ-ны мэргэжилтэн Бархас, АШУҮИС-ийн удирдлагууд, Монгол дахь Швейцарын хөгжлийн агентлагтай хийсэн уулзалтууд амжилттай болж цаашдын хамтын ажиллагааны чиг хандлагыг тодорхойлж, дараагийн хийх ажил боломжуудын талаар ярилцаж зөвшилцлөө. 

Бусад мэдээ, мэдээлэл