СУВИЛАХУЙ, АНАГААХ УХААНЫ БОЛОВСРОЛ СУДЛАЛЫН “ЭРДМИЙН ЧУУЛГАН 60” САЛБАР ХУРАЛДААН

СУВИЛАХУЙ, АНАГААХ УХААНЫ БОЛОВСРОЛ СУДЛАЛЫН “ЭРДМИЙН ЧУУЛГАН 60” САЛБАР ХУРАЛДААН

Үүсгэсэн огноо: 2018-04-17

 

     Сувилахуй, Анагаах ухааны боловсрол судлалын “Эрдмийн чуулган 60” салбар хуралдаан 2018 оны 04 сарын 13-ны 09.00 цагаас 14.00 АШУҮИС-ийн Оюутны соёлын төвд амжилттай болж өндөрлөлөө.

     Сувилахуй, Анагаах ухааны боловсрол судлалын эрдмийн чуулганд анагаах ухааны боловсрол судлал, сувилахуйн тусламж үйлчилгээ, түүний чанар, үйлийн судалгаа, менежментийн чиглэлээр 50 гаруй байгууллагын давхардсан тоогоор 300-оод судлаачийн эрдэм шинжилгээ судалгааны 85 бүтээл ирснээс сувилахуйн чиглэлээрх 23, боловсрол судлалын 35, сайбер олон улсын сургуулийн магистрантын 12, үйлийн судалгааны 14, эмнэлзүйн тохиолдол 2 илтгэлийн хураангуйг эмхтгэн хэвлэлээ. Тус хуралдаанд зочны лекц Боловсролын асуудал эрхэлсэн тэргүүн дэд захирал МАУ-ны академийн гишүүн АУ-ны доктор, профессор Н.Сүмбэрзул “Дээд боловсрол судлал-салбар дундын судалгааны талбар”, МУИС-ийн профессор, эдийн засгийн ухааны доктор, АНУ-ын American University-д зочин багш, судлаач Б. Отгонтөгс “Эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, чанар, санхүүжилт” зэрэг сонирхолтой сэдвээр лекц уншлаа.

     Сувилахуй, Анагаах ухааны боловсрол судлалын “Эрдмийн чуулган 60”-д ирүүлсэн 85 бүтээл ирсэн үүнээс шалгарсан 10 аман илтгэл, 10 ханын илтгэлийг хэлэлцүүлэн шилдгээ шалгаруулав.

     Боловсрол судлал, Сувилахуйн хуралдааны хурлын даргаар АШУҮИС-ийн СС-ийн захирал АУ-ны доктор Н.Наранбаатар,  шүүгчийн багийн ахлагчаар АШУҮИС-ийн Олон улсын Сайбер их сургуулийн захирал АУ-ны доктор, профессор О.Чимэдсүрэн,  гишүүдээр  БАС-ийн Харилцааны ур чадварын тэнхимийн эрхлэгч, АУ-ны доктор, профессор С.Наранчимэг, НЭМС-ийн ЭБС-ийн тэнхмийн багш, АУ-ны доктор, профессор Г.Даваа, ЗХШҮА-ны ахлах арга зүйч, АУ-ны доктор О.Болорсайхан, СС-ийн НХС-ны тэнхимийн эрхлэгч, СУ-ны доктор Д.Солонго нарын бүрэлдэхүүнтэйгээр ажиллав.

     Оноог судалгааны ажлын боловсруулалт, судалгааны арга зүй, практик ач холбогдол, илтгэгчийн ур чадвар, асуултад хариулж байгаа байдал зэргээр тооцон нийт оноог 100 байхаар үнэлэн дараах шилдэг аман илтгэл, ханан илтгэлийг шалгарууллаа.

Шилдэг аман илтгэл 1 байр: Судлаач Б.Бадамсэд нарын “Сувилахуйн магистрын хөтөлбөрт суралцах сувилагчдын хүсэл сонирхлыг судалсан нь” сэдэвт бүтээл. 

Шилдэг аман илтгэл 2 байр: Судлаач Н.Мөнгөнсор, Д.Мягмарцэрэн, С.Оюунцэцэг “Өрхийн сувилагчийн цэвэршилтийн насны эмэгтэйчүүдийн шээс задгайрлын талаарх мэдлэг, зөвлөгөө өгсөн байдлыг судалсан нь“

Шилдэг аман илтгэл 3 байр: Багш С.Сэржням, Э.Оюунсүрэн “Оюутны гардан үйлдлийн ур чадварын гүйцэтгэлийг сайжруулах нь”

Шилдэг ханын илтгэлСудлаач Л.Хишигдэлгэр, Г.Ганхуяг нарын “Аюулгүй тарилгын үнэлгээ ба эрсдэл”сэдэвт бүтээл

Шилдэг ханын илтгэл 2 байр П.Саруул, Ш.Шатар “Ерөнхий боловсролын сургуульд элсэхээр бэлтгэж буй хүүхдүүдийн сургалтанд бэлтгэгдсэн байдлыг керна-ийрасекийн сорилоор үнэлсэн дүнгээс”

Шилдэг ханын илтгэл 3 байр Г.Цолмон, Д.Агиймаа, Д.Мягмарцэрэн, Б.Оюунгоо, Д.Энхзул “Анхан шатны түвшин дэх эмч нарын ХӨЦМ-ийн хүрээнд хийх ур    чадварыг үнэлэн судалсан нь” сэдэвт бүтээл шалгарч нэгдсэн хуралдаанд оролцохоор болов.

 

Бусад мэдээ, мэдээлэл