НИЙТ БАГШ НАРЫН УУЛЗАЛТЫГ ШУТГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

НИЙТ БАГШ НАРЫН УУЛЗАЛТЫГ ШУТГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Үүсгэсэн огноо: 2018-04-17

 

     Ази Номхон Далайн Баруун Бүсийн Анагаахын Шилдэг 100 Их Сургуулийн нэг болох эрхэм зорилгын хүрээнд АШУҮИС-ийн эрдэмтэн багш нарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих, чанаржуулах чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааг танилцуулах мөн уг зорилгод хүрэхэд багш та хэрхэн хувь нэмрээ оруулж болох талаар мэдээлэл өгөхөөр уулзалтыг зохион байгууллаа.

     Уг уулзалтыг нээж Г.Батбаатар захирал хэлсэн үгэндээ нарийн мэргэжлийн ахисан шатны судалгааг бодлогын түвшинд дэмжихээ илэрхийлж, судалгаа шинжилгээний тэргүүлэх чиглэлийг шинэчлэн тодорхойлж, шинжлэх ухааны парк байгуулах ажлыг хурдавчлахыг анхаарууллаа. Түүнчлэн залуу судлаачийг дэмжсэн докторын дараах судалгааны тэтгэлэг олгож эхлэх нь зүйтэй хэмээн цохон тэмдэглэлээ.

     Мөн дэд захирал Б.Мөнхбат эрдэм шинжилгээний ажлыг дэмжихтэй холбоотой АШУҮИС-ийн хэмжээнд хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагааг танилцуулсан бөгөөд эрдмийн ажлаа хийж байгаа докторант багш нараа мөн дэмжинэ хэмээн онцоллоо.

     ШУТГ-ын мэргэжилтэн Г.Өлзийжаргал АШУҮИС-ийг ОУ-д эрэмбэлүүлэхээр мэдээллээ Times Higher Education байгууллагад хүргүүлснийг мэдэгдээд багш нар маань эрдэм шинжилгээний бүтээлээ хэвлүүлэхдээ Scopus-т бүртгэлтэй сэтгүүлийг сонгож байхыг хүслээ. Уг сэтгүүлүүдийн жагсаалт эксел байдлаар и-мэйлээр нийт багш нарт хүргэгдсэн юм байна.

     Мөн Шинжлэх Ухаан, Технологийн Сангийн захирал Д.Энхжаргал захиалгат төслүүдийн чиглэл, санхүүжилтийн хэмжээг танилцуулж, төсөл хэрэгжүүлэгчдэд явцын тайлангаа цагт нь өгч байх, тайланг MNS 2492:2004  (http://stf.mn/home/c/19?content_id=40045) Монгол Улсын стандартын дагуу бичиж хүлээлгэн өгч байхыг анхаарууллаа.

     Мөн Эрүүл Мэндийн Яамны Эм, Үйлдвэрлэл Технологийн Газрын мэргэжилтэн Э.Оюунсүрэн эрдэм шинжилгээний ажлын ёс зүй, төслийг гүйцэтгэх, хэрэгжүүлэхтэй холбоотой хууль дүрмүүдийг танилцуулсан бөгөөд судалгааны ёс зүй зөрчсөн тохиолдолд зөрчлийн тухай хуулиар шийтгэл ногдуулах болсныг танилцуулав.

 

Бусад мэдээ, мэдээлэл