СУВИЛАХУЙН СУРГУУЛИЙН “AНАТОМИЙН ОЛИМПИАД-2018” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

СУВИЛАХУЙН СУРГУУЛИЙН “AНАТОМИЙН ОЛИМПИАД-2018” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Үүсгэсэн огноо: 2018-05-14

 

      Оюутны бие даан суралцах үйл ажиллагааг дэмжих, анатомийн шинжлэх ухааны мэдлэгийн цар хүрээг тэлэх зорилгоор 9 дэх жилдээ уламжлал болон зохион байгуулагдсан олимпиадад тус сургуулийн 1-р дамжааны 300 гаруй оюутан хамрагдан 3 үе шаттайгаар явагдаж өндөрлөлөө.

     2018 оны 5-р сарын 8-нд явагдсан төгсгөлийн шатны шалгаруулалтанд 6 багийн нийт 48 оюутан шалгарч эрдэм мэдлэг, авьяас чадвараа дайчлан оролцож багийн мэндчилгээ, асуулт хариулт, гэрийн даалгавар, галерейгаар аялах, ахлагчийн тэмцээн, үзэгчдийн дундах тэмцээн зэрэг төрлүүдээр өрсөлдөж дүнгээ гаргалаа.

     Шүүгчийн бүрэлдэхүүнд Био-АС-ийн Анатомийн тэнхимийн ахлах багш Ж.Отгонбат, багш Б.Цэрэннадмид, Физиологийн тэнхимийн багш Б.Чойням, Эмгэг бүтэц, үйл судлалын тэнхимийн багш Г.Одбаяр, Оюутны албаны мэргэжилтэн Л.Төмөрсүх нар, хөтлөгчөөр Анатомийн тэнхимийн багш Г.Ням-Очир ажиллаа.

 

 

I байранд - Ахлах багш Ж.Отгонбатын удирдсан Эх баригчийн бакалаврын /ЭББ/ 1-1 ангийн оюутан Б.Отгон-Эрдэнээр ахлуулсан “Organs”баг

II байранд – Б.Цэрэннадмид багшийн удирдсан Сувилахуйн бакалаврын /СБ/ 1-7 ангийн оюутан Г.Ууганбаяраар ахлуулсан“Telencephalon” баг

III байранд – Г.Ням-Очир багшийн удирдсан ЭББ-1-5 ангийн оюутан Ч.Батчимэгээр ахлуулсан “IQ” багууд тус тус шалгарлаа.

Тусгай байранд – Г.Ням-Очир багшийн удирдсан СБ-1-7 ангийн оюутан С.Балдоржоор ахлуулсан “L&P” багууд тус тус шалгарлаа.

     Энэ удаагийн олимпиадад оролцогч багийн оюутнууд гэрийн даалгаварт “3D” баримлын шавар ашиглан сургалтын үзүүлэнг бие даан бэлтгэж мөн олимпиадын шалгаруулалтанд “Галерейгаар аялах” сургалтын аргуудыг ашигласан нь өмнөх жилүүдийнхээс онцлогтой байлаа.

Other news