ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН АЙМГИЙН ЕБС-ИЙН СУРАГЧДАД СУРГУУЛИА СУРТАЛЧЛАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН АЙМГИЙН ЕБС-ИЙН СУРАГЧДАД СУРГУУЛИА СУРТАЛЧЛАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Үүсгэсэн огноо: 2018-05-14

 

     2018 оны 04-сарын 15-20-ны өдрүүдэд АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь  АУС,  МУИС-ийн Завхан сургууль,  Лицей ахлах сургууль хамтран   Говь-Алтай аймгийн 16 сум тосгоны , Завхан аймгийн  Улиастай сумын 12 жилийн 4 сургууль, 9 сумын сургуулиудын  захирал, сургалтын менежерүүдтэй хамтран ажиллалаа.

     Энэ үеэр  Говь-Алтай аймгийн  ахлах ангийн 1075 сурагч, 47 багш, Завхан аймгийн   ахлах ангийн 1040 сурагч, 46  багшид, нийт 2122 сурагч, 93 багшид  сургуулийнхаа өнөөгийн байдал, цаашдын зорилгыг танилцуулан  мэргэжлээ сонгох, эрүүл мэндийн салбарын мэргэжлийн онцлог  сэдэвт лекц уншиж, хэлэлцүүлэг  зохион байгууллаа. Сургууль сурталчлах ажилд Лицей ахлах сургуулийн  сургалтын менежер Г.Тунгалаг, мэргэжлийн суурь эрдмийн тэнхимийн эрхлэгч Н.Түмэндэмбэрэл, СБЗА-ны арга зүйч Ц.Гиймаа, жолооч Г.Түмэнтогтох нар  ажиллалаа. 

Бусад мэдээ, мэдээлэл





Цэс

Үйл явдал

11
May
2018

Инновацийн долоо хоног

Дуусах хугацаа: 1//1//5/8/2018
16
Jun
2018

CURRENT ADVANCES IN MICROBIOLOGY AND IMMUNOLOGY

Дуусах хугацаа: 1//6/14/2018
16
Oct
2017