“БАГШИЙН АЖЛЫН ҮНЭЛГЭЭГ ШИНЭЧЛЭХ НЬ” СЭДЭВТ НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЖ, АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДЛАА

“БАГШИЙН АЖЛЫН ҮНЭЛГЭЭГ ШИНЭЧЛЭХ НЬ” СЭДЭВТ НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЖ, АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДЛАА

Үүсгэсэн огноо: 2018-05-14

 

 

 АШУҮИС-ийн Боловсролын асуудал эрхэлсэн тэргүүн дэд захирал Н.Сүмбэрзул, Эрдэм шинжилгээ, хөгжлийн бодлого эрхэлсэн дэд захирал Б.Мөнхбат, Эмнэлзүйн асуудал эрхэлсэн дэд захирал Д.Зориг нараар ахлуулсан баг 2018 оны 04 –р сарын 20 өдөр Оюутны соёлын төвд Сургалт, эрдэм шинжилгээ, мэргэжлийн үйл ажиллагааг хэрхэн тооцох тухай тэнхим бүрээс гарах саналыг хэлэлцэж, нэгдсэн зөвлөмж гаргах зорилгоор тэнхимийн эрхлэгч (50), төвийн дарга (1), ИСНЭ-т тасаг нэгж хариуцах багш нар (10) нийт 61 төлөөлөл оролцсон нээлттэй хэлэлцүүлэг үр дүнтэй болж өндөрлөсөн.

     Тус хэлэлцүүлгийг СБЗГ (20), ШУТГ (3), АӨЗ (6) нийт 29 гишүүний бүрэлдэхүүнтэй баг хамтран ажиллаж амжилттай зохион байгуулсан ба сургалт, мэргэжлийн үйл ажиллагаа, эрдэм шинжилгээ гэсэн 3 чиглэлээр багшийн ажлын гүйцэтгэлд юуг, хэрхэн тооцох тухай хэлэлцсэн юм. Хэлэлцүүлгээс нийт 450 санал давхардсан тоогоор гарсан байна, үүнд:

Сургалтын чиглэлээр – 150 санал (давхардсан тоогоор)

Мэргэжлийн үйл ажиллагааны чиглэлээр – 170 санал (давхардсан тоог   

 

 

     Хэлэлцүүлгээс гарсан саналын дагуу АШУҮИС-ийн Захирлын 2018 оны А/69 тоот тушаал гарч, Багшийн ажлын гүйцэтгэлийг тооцох, үнэлэх журмыг шинэчлэх ажлын хэсэг байгуулагдлаа. Тус ажлын хэсэг нь СБЗГ, СЭЗГ, ШУТГ, АӨЗ болон Сургалтын бодлогын зөвлөлийн гишүүд болох багшийн албан тушаал бүрийн төлөөллөөс бүрдсэн нийт 38 хүний бүрэлдэхүүнтэй ба эхний уулзалтаа 2018 оны 5 –р сарын 11 нд хийж, ажлаа эхлүүлээд байна.

     Ажлын хэсгээс боловсруулагдсан журмын төслийг нийт багш нар, тэнхимийн эрхлэгч, холбогдох зөвлөлүүдээр хэлэлцүүлсний дараа гарсан саналуудыг тусган, батлахаар төлөвлөж байна.

     Багш, тэнхим, сургууль гээд бүх талыг бодолцсон журам боловсруулж гаргана гэдэгт итгэлтэй байна.

 

 АШУҮИС-ийн хөгжилд хамтдаа

 

 

Бусад мэдээ, мэдээлэл





Цэс

Үйл явдал

11
May
2018

Инновацийн долоо хоног

Дуусах хугацаа: 1//1//5/8/2018
16
Jun
2018

CURRENT ADVANCES IN MICROBIOLOGY AND IMMUNOLOGY

Дуусах хугацаа: 1//6/14/2018
16
Oct
2017