МЭРГЭЖИЛТНИЙ ЁСЗҮЙ СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО

МЭРГЭЖИЛТНИЙ ЁСЗҮЙ СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО

Үүсгэсэн огноо: 2018-05-14

 

     АШУҮИС-ийн Багшийн нээлттэй хэлэлцүүлгийн үеэр багш нараас ирүүлсэн саналын дагуу 2018 оны 05 сарын 10нд “Мэргэжилтний ёсзүй” сэдэвт сургалт болж өнгөрлөө. Сургалтыг ЭМЯ-ны эмнэлгийн мэргэжилтний ёсзүйн хороон дарга, судалгааны ёсзүйн хяналтын хорооны гишүүн, МАУОУС-ийн захирал профессор Д.Цэрэндагва хөтлөн явуулсан. Сургалтанд АШУҮИС-ийн нийт 60 багш ажилтан хамрагдсан байна.

     Уг сургалт нь ёсзүйн зарчмууд, ёсзүйг хэрхэн байгууллагын соёл болгон төлөвшүүлэх, ёсзүйн хэм хэмжээ,  бие даан цаашид хэрхэн судлах талаарх чиглэлийг сургалтанд оролцогчид олж авснаараа ач холбогдолтой байлаа.  Мөн багшийн хувьд оюутнуудад ёсзүйн чиглэлийн ойлголтыг хичээл бүрт өгч байх нь чухал байна.

     Сургалтын үр дүнд бид цаашид ёсзүйн чиглэлийн сургалтыг модуль хэлбэрээр, албан тушаалын зэрэглэл тус бүрээр зохион байгуулах шаардлага гарч байгаа нь сургалтанд суусан багш нарын сэтгэгдлээс харагдаж байна.

 

 

БАГШИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ

СУРГАЛТЫН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР

Бусад мэдээ, мэдээлэл