АШУҮИС-ийн Багшийн хөгжлийн төвөөс санаачлан Рүбрикийн үнэлгээ сэдэвт сургалтыг Сургалтын Бодлого Зохицуулалтын Газрын үнэлгээ хариуцсан нийт арга зүйч, мэргэжилтнүүдэд зориулан 2018 оны 05 сарын 11-нд зохион байгууллаа. Тус сургалтанд хамрагдсанаар үнэлгээний хэлбэрүүд, тоон болон чанарын үнэлгээний ялгаа, бодит үнэлгээний аргууд түүний нэг болох Рүбрикийн үнэлгээний төрлүүд, давуу болон сул талуудын талаар суралцлаа.
Сургалтын тутор багшаар МУИС-ийн Багшийн хөгжлийн төвийн захирал, профессор С.Батцэцэг ажилласан бөгөөд тэрээр Бодит үнэлгээний арга нь бодит амьдралд хэрэг болохуйц цогц чадамжийг үнэлдгээрээ онцлог гэдгийг дурдаж байлаа. Сургалтанд хамрагдсан арга зүйч, мэргэжилтнүүд Рүбрикийн үнэлгээний аргыг дадлага сургалтанд ашиглах нь илүү тохиромжтой болохыг дүгнэн ярилцлаа.
БАГШИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ
СУРГАЛТЫН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР
20
Nov
2018 |
ДОРЖИЙН ДАНДИЙГИЙН 90 НАСНЫ ОЙД ЗОРИУЛСАН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ Дуусах хугацаа: 11/20/2018
|
22
Sep
2018 |
ТАРХИ СУДЛАЛЫН ОЛОН УЛСЫН СУРГАЛТАНД ЭХ ОРОНДОО ХАМРАГДАХ БОЛОМЖ БИДЭНД НЭЭГДЛЭЭ Дуусах хугацаа: 1//1//1//1//9/17/2018
|
11
May
2018 |
Дуусах хугацаа: 1//1//1//5/8/2018
|