СУРГАЛТАНД УХААЛАГ ТӨХӨӨРӨМЖ НЭВТРҮҮЛЛЭЭ

СУРГАЛТАНД УХААЛАГ ТӨХӨӨРӨМЖ НЭВТРҮҮЛЛЭЭ

Үүсгэсэн огноо: 2018-05-14

 

     АШУҮИС-ийн цахим сургалтыг хөгжүүлэх, сургалтанд шинэ технологийг нэвтрүүлэх, шалгалтын технологийг хялбаршуулах, ногоон хөгжлийг дэмжих зорилгоор сургалтын үйл ажиллагаанд зориулан 40 ширхэг ухаалаг төхөөрөмж /таблет/ нэвтрүүллээ. Тус ухаалаг төхөөрөмжийг ашиглан eMNUMS аппликэйшнд тулгуурлан 5-р сарын 4-ны өдөр төгсөлтийн онолын шалгалтыг 33 оюутнаас авч амжилттай зохион байгууллаа.

     Мөн ухаалаг төхөөрөмжид суурилсан шалгалтын технологийг нэвтрүүлэх чиглэлээр 2018 оны 5-р сарын 9-ны өдөр Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургууль болон БНСолонгос улсын NSDevil компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

 

 

     Мөн тус ухаалаг төхөөрөмжид суурилсан UBT шалгалтын программыг ашиглан багш, оюутнууд сорил бөглөн туршиж үзлээ.

     Дашрамд дурдахад NSDevil компани нь Непал, Вьетнам, Индонез, Өмнөд африк, Филиппин зэрэг улсуудад тус UBT программыг нэвтрүүлж байсан бөгөөд мөн Солонгос улсын эмч нарын лицензийн шалгалтанд ашигладаг байна.

 

Сургалтын бодлого зохицуулалтын газар

Цахим сургалтын төв

Бусад мэдээ, мэдээлэл





Цэс

Үйл явдал

11
May
2018

Инновацийн долоо хоног

Дуусах хугацаа: 1//1//5/8/2018
16
Jun
2018

CURRENT ADVANCES IN MICROBIOLOGY AND IMMUNOLOGY

Дуусах хугацаа: 1//6/14/2018
16
Oct
2017