“ХАНТАЙШИРЫН ОРГИЛ ЯВГАН АЯЛАЛ, СПОРТЫН ӨДӨРЛӨГ” 2018 ОН

“ХАНТАЙШИРЫН ОРГИЛ ЯВГАН АЯЛАЛ, СПОРТЫН ӨДӨРЛӨГ” 2018 ОН

Үүсгэсэн огноо: 2018-05-15

 

     АШУҮИС-ийн Говь-Алтай  аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургуулийн Мэргэжлийн Суурь Эрдмийн Тэнхим, Оюутны нийгэмлэг, Говь-Алтай аймгийн улаан загалмайн хороо, Говь-Алтай аймгийн  биеийн тамир спортын хорооны хамт олон хамтарсан “ХАНТАЙШИРЫН ОРГИЛ ЯВГАН АЯЛАЛ, СПОРТЫН ӨДӨРЛӨГ” 2018он уралдаан тэмцээнийг 2018.04.28ны өдөр гурван байгууллагын хамт олон оюутан сурагчид оролцон аймгийн хэмжээнд өргөн дэлгэр зохион байгуулан 6төрлийн шалгаруулалтаар баг хамт олон анги хэсэг хувь хүний амжилтыг үнэлж олон сайхан шагнал урамшууллыг гардуулсан хамтын сайхан ажил болон өндөрлөв.

     Үүнд: Байгууллага хамт олон ГАА төв талбайгаас өглөө 9.30 минутаас эхлэн ирцийн бүртгэл хийж  явган аяллыг сургуулийн захирал, удирдлага, багш нар ахлан эхлүүлэн нэгэн цуваагаар гарч, уулын оргил, буухиа, олс таталт, цайны амт, зохион байгуулалт, цэвэр агаар эко орчин гэсэн үзүүлэлтээр хамтарсан байгууллагын шүүгч нар үйл ажиллагааг зохион байгуулж шагнал урамшууллыг  хариуцсан менежер болон хорооны дарга, арга зүйч сайн дурын идэвхтэн, төлөөллийн баг хамт олонтой хамтарч  байгууллагын үйл ажиллагаатай танилцан тэмцээн уралдаан нийтийн цэвэрлэгээнд  үнэлгээг хийж хамтран ажиллав.

  АШУҮИС-ийн Говь-Алтай  аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургуулийн хамт олон-31, ГАА МУЗНийгэмлэг, ГАА БТСГазрын-15Лицей ахлах сургуулийн сурагчид-24,Анги хэсгээс 10 нийт 300 гаруй оюутан 21гал  хээрийн цайны амтыг мэдэрч нэгэн өдрийг хөгжилдөн мөн байгаль орчноо цэвэрлэж 3 байгууллагын анхны хамтарсан үйл ажиллагаа амжилттай боллоо. “ХАНТАЙШИРЫН ОРГИЛ ЯВГАН АЯЛАЛ, СПОРТЫН ӨДӨРЛӨГ” 2018он уралдаан тэмцээний шагналын эзэд

 

Бусад мэдээ, мэдээлэл





Цэс

Үйл явдал

11
May
2018

Инновацийн долоо хоног

Дуусах хугацаа: 1//1//5/8/2018
16
Jun
2018

CURRENT ADVANCES IN MICROBIOLOGY AND IMMUNOLOGY

Дуусах хугацаа: 1//6/14/2018
16
Oct
2017