БНСУ-ЫН YONSEI ИХ СУРГУУЛИЙН ЭМНЭЛГИЙН МТА-НЫ МЕНЕЖЕР JIN-UNG KIM ОЮУТНУУДАД ЛЕКЦ УНШЛАА

БНСУ-ЫН YONSEI ИХ СУРГУУЛИЙН ЭМНЭЛГИЙН МТА-НЫ МЕНЕЖЕР JIN-UNG KIM ОЮУТНУУДАД ЛЕКЦ УНШЛАА

Үүсгэсэн огноо: 2018-05-15

 

     Био-Анагаахын сургуулийн Ерөнхий Эрдмийн Тэнхимийн Анагаахын физик мэдээлэл зүйн профессорын багийн Журнал клубын хүрээнд “Эрүүл Мэндийн Мэдээлэл зүйн” ангийн оюутнуудад БНСУ-ын Yonsei Их сургуулийн Severance Hospital-ийн эмнэлгийн мэдээлэл технологийн албаны менежер Jin-Ung Kim-ийг урьж лекц уншууллаа.

     Лекцэндээ БНСУ-ын Yonsei Их сургуулийн Severance Hospital-ийн эмнэлгийн мэдээллийн технологийн бүтэц зохион байгуулалт, түүний аюулгүй байдлын талаар танилцуулж цаашид Монгол улсын эмнэлэгт хэрхэн хэрэгжүүлж ажиллах боломжтой талаар үнэтэй зөвлөгөөг өглөө.

     Хамтран ажилласан АШУҮИС-ийн Мэдээлэл Технологийн Албаны хамт олон болон Yonsei Их сургуулийн эмнэлгийн мэдээлэл технологийн албаны менежер Jin-Ung Kim-д баярлалаа.

Other news