ЗҮҮН БҮСИЙН ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

ЗҮҮН БҮСИЙН ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Үүсгэсэн огноо: 2018-05-16

 

     Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газар, АШУҮИС-ийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль, ШУТГ-ын Цөм лаборатори хамтран Монгол улсын Зүүн бүсийн хүн амын эрүүл мэндэд нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйл, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харилцаа хандлага, иргэдийн сэтгэл ханамж зэрэг эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлуудыг судлах,эмч, эмнэлгийн мэргэжилтний эрдэм шинжилгээний ажлыг эрчимжүүлэх, туршлага солилцох, хамтын ажиллагааг дэмжих зорилгоор “Зүүн бүсийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал”-ыг2018 оны 5-р сарын 11-12-ны өдрүүдэд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо зохион байгууллаа.

     Хурлыг АШУҮИС-ийн НЭМС-ийн багш, АУ-ны доктор Д.Оюунбилэг, Сүхбаатар аймгийн ЭМГ-ийн дарга Н.Батсанаа, Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга П.Болормаа, Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Г.Ариунаа нар удирдан явуулав. Хурлын шүүгчээр АШУҮИС-ийн ШУТГ-ын Цөм лабораторийн мэргэжилтэн, АУ-ны доктор Ц.Билэгтсайхан, НЭМС-ийн тэнхимийн эрхлэгч, ФУ-ны доктор Ц.Нямсүрэн, багш, АУ-ны доктор С.Хандмаанар ажиллав.

     Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Дорноговь, Говьсүмбэр аймаг тус бүрээс шалгарсан 45 шилдэг илтгэл, өгүүллийг “Нийгмийн эрүүл мэндийн эрин” сэтгүүлийн тусгай дугаарт хэвлэн, эмнэл зүй, анагаах ухаан, нийгмийн эрүүл мэнд, сувилахуйн салбар хуралдаануудад нийт 25 илтгэлийг хэлэлцэж, шилдэг болон тусгай байрын илтгэлүүдийг шалгарууллаа.

 

Аман илтгэлийн шилдэг, тусгай байрын илтгэлүүд:

1-р байр: Г.Ариунзул (Хэнтий аймаг):“Вирусийн шалтгаант хүүхдийн элэгний архаг эмгэгийн фиврозын үнэлгээ”

2-р байр: Э.Сувд-Эрдэнэ, Б.Отгонжаргал (Сүхбаатар аймаг): “Сүхбаатар аймгийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын ясны сийрэгжилтийн тархалтад нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсийн судалгаа”

3-р байр: Э.Сайнбаяр (Дорноговь аймаг): “Сувилагчийн ажил үүргийн хуваарь ба өнөөгийн байдал"

Тусгай байр: А.Баяржаргал, Н.Баярмаа, Н.Шинэбаяр, Б.Ням(Дорнод аймаг):“18-аас дээш насны эмэгтэйчүүдийн Д аминдэмийн дутагдал”

Тусгай байр: Ш.Оюу-Эрдэнэ, Х.Билэгт, О.Гэрэлмаа, Д.Оюунбилэг, Х.Батцэцэг, Д.Даваалхам (Сүхбаатар аймаг): “Сүхбаатар аймгийн насанд хүрэгчдийн В вирусийн халдвар болон зарим эрүүл мэндийн үзүүлэлт”

 

 

 

     Эрдэм шинжилгээ, онол практикийн хурлыг хааж ЭМГ-ын дарга Н.Батсанаа хэлсэн үгэндээ хурлыг цаашид бүсийн хэмжээнд уламжлал болгон зохион байгуулах, улмаар олон улсын хурал болгон өргөтгөн зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Бусад мэдээ, мэдээлэл





Цэс

Үйл явдал

11
May
2018

Инновацийн долоо хоног

Дуусах хугацаа: 1//1//5/8/2018
16
Jun
2018

CURRENT ADVANCES IN MICROBIOLOGY AND IMMUNOLOGY

Дуусах хугацаа: 1//6/14/2018
16
Oct
2017